
/1933/. Булган аймгийн Тэшиг сум. Анагаах ухааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, клиникийн төв эмнэлгийн гэрлийн зөвлөх эмч байхдаа Ардын эмч /1990-11-19. №32/, төрийн шагналт /1981/.
МУИС-ийн анагаахын салбарыг 1955 онд төгсч, Москвагийн зүрх судасны төв институтэд 1964, 1968 онд, Японы компьютер томографийн эмчийн дамжаанд 1986 онд суралцаж мэргэжлээ дээшлүүлжээ. 1955-1956 онд Булган аймагт, 1957-1961 онд Улсын төв эмнэлэгт, 1961-1995 онд Анагаах ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, Улсын клиникийн төв эмнэлгийн гэрлийн зөвлөх эмч, 1995 оноос хойш зөвлөх эмчээр ажиллаж ирлээ. 1956 онд Булган аймгийн эмнэлэгт аппарат тавих болж түүний дамжаанд Москвад очиж дүрслэл оношлогооны чиглэлээр нэг жил суралцсан тэр цагаас хойш рентген аппарат, зургийн хальс, компьютер томографийн нарийн аппарат хэрэгсэлтэй нөхөрлөж гэрлээр эмгэг анатомийг олж харахад мэргэшсэн Монголын анхны эмч нарын нэг, АУИС-д олон жил багшлахын сацуу гэрлийн эмч нарын 20-иод удаагийн дамжааг удирдаж төгсгөсөн, гэрлийн эмч нарын гол багш ажээ. Зүрх судасны мэс заслын аргыг эмнэлгийн практикт нэвтрүүлэх ажлыг амжилттай зохион байгуулж хэрэгжүүлсэн учир Т.Шагдарсүрэн нарын 5 хүний хамт төрийн шагнал хүртсэн байна. “Эмч нарын гарын авлага” ном бичиж хэвлүүлжээ.