
/1933/. Сүхбаатар аймгийн Халзан сум. Газарчин дээд сургуулийн зөвлөх багш байхдаа Ардын багш /2006-01-26. №14/. Гавьяат багш /2000-01-27. №10/.
Улаанбаатар хотод 1951 онд Багшийн сургууль, 1957 онд Улсын Багшийн институтыг дүүргэж 1951-1954 онд ерөнхий боловсролын дунд сургульд, 1957-1961 онд Багшийн сургуульд багшилж, 1961-1991 онд Гэгээрэл (тухайн үеийн нэрээр)-ийн яаманд байцаагч, хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр, СХУХ-нд арга зүйч, салбарын эрхлэгч, захирлаар ажиллажээ. Энэ хугацаанд бүх аймаг, бараг бүх сумын сургууль, цэцэрлэгийн ажил шалгаж, 1961 оноос газар зүйн багш нарын, 1974 оноос улсын хэмжээний бүх багш нарын мэргэжил дээшлүүлэх ажлыг хариуцаж ажилласан байна. 1991-1997 онд УБДС-д багш, тэнхмийн эрхлэгчээр, 1997 оноос Газарчин дээд сургуульд захирал, зөвлөх багшаар ажиллаж буй ажээ. Энэ хугацаанд нэг сэдэвт зохиол, сурах бичиг 15, эрдэм шинжилгээний болон сурталчилгааны өгүүлэл, мэдээ 400 шахмыг бичжээ. 1979 онд дэд эрдэмтний, 2002 онд шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан байна. Сургалтын агуулга арга зүйг боловсронгуй болгож газар зүйн дээд боловсролтой багш мэргэжилтэн бэлтгэх, багш нарын мэргэжил дээшлүүлэх, газар зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулсан эрдэмтэн багш бөгөөд 1994 онд “Алтан гадас” одонгоор, 1981 онд Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагджээ.