Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ОДОН Гэлэгийн
 /1925-1996/. Дорнод аймгийн Дашбалбар сум. УБДС-ийн багш байхдаа Ардын зураач /1975-12-24. №277/, урлагийн гавьяат зүтгэлтэн /1962-12-07. №205/, төрийн шагналт /1959/.
    Москва дахь Суриковын нэрэмжит уран зургийн дээд сургуулийг 1951 онд төгссөн. 1944, 1945, 1951-1959 онд дүрслэх урлагийн газар зураач, мэргэжилтэн, 1959-1962 онд Соёлын яаманд тасгийн дарга, 1976-1985 онд УБДС-д багшаар ажиллаад насны тэтгэвэрт гарчээ. Монголын дүрслэх урлаг, уран зургийн урлагийг хөгжүүлэх, энэ чиглэлийн авьяастан, уран бүтээлчдийг сургаж бэлтгэхэд бүхий л авьяас билэг, хөдөлмөр зүтгэлээ зориулсан сурган хүмүүжүүлэгч байжээ. “Эртний баатрууд”, “Партизан Тогтох”, “Партизан Хасбаатар”, “Ээж хайрхан”, “Улзын малчин”, “Их уурхайнхан”, “Эх нутгийн дуулал”, “Хадланчид”, “Дорнодын талд” зэрэг түүх, хувьсгал, ажил хөдөлмөрийн сэдэвт уран зураг, хөрөг, байгалийн зураг олон арвыг туурвиж Монголын дүрслэх урлагийн алтан сан хөмрөгт оруулсны төлөө “Ажлын дараа” зургаараа төрийн шагнал хүртжээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats