
/1952/. Улаанбаатар хот. Улсын филармонийн “Морин хуур” чуулгын уран сайхны удирдагч байхдаа Монгол Улсын ардын жүжигчин /2002-07-05. №92/, Гавьяат жүжигчин /1981-07-07. №216/.
Улаанбаатарт ХБДС-ийг 1971 онд, Японд Токиогийн Васеда их сургуулийг 1999 онд төгссөн. Морин хуурч, хөгжмийн багш мэргэжилтэй. Ардын жүжигчин, төрийн шагналт, алдарт морин хуурч Г.Жамъянгийн гарын шавь нарын нэг. 1971-1985 онд УАДБЧ-д морин хуурч, 1985-1986 онд Баянхонгор аймгийн ХДТ-т хөгжмийн багш, удирдаач, 1986-1989 онд ХБДС-д багш, 1992 оноос Улсын филармонийн “Морин хуур” чуулгын дарга, уран сайхны удирдагчаар ажиллаж байна. З.Хангал, Ц.Нацагдорж, Н.Жанцанноров, Г.Алтанхуяг, Э.Чойдог, Ц.Сүхбаатар нарын морин хуурд зориулсан бүтээлүүдийг мэргэжлийн өндөр түвшинд тоглож, морин хуурын чуулгыг дэлхийд алдартай мэргэжлийн урлагийн байгууллага болгосон, морин хуурыг мэргэжлийн өндөр түвшинд эзэмшсэн, түүнийг дэлхийд сурталчлахад үлэмж гавьяа байгуулж буй уран бүтээлчдийн “Гал голомт”, “Оюутан хөх огторгуй” зэрэг 10 гаруй дуу, Монголын болон Оросын хөгжмийн зохиолчдын олон томоохон бүтээлийг морин хууранд зохицуулж найруулан хөрвүүлжээ. Чингис хааны академийн академичаар өргөмжлөгджээ. ДЗО-ны Х их наадам, Үндэсний хөгжимчдийн уралдаанд дууг хөгжимдөгчдийн уралдааны тэргүүн шагналууд, БНАСАУ-д зохиогддог олон улсын “Хаврын баяр” наадмын шилдэг удирдаачийн “Алтан цом”, “Гоо марал-99” шилдэг бүтээлийн шагналыг хүртсэн байна. 2004 онд Японы “Мандах нарны туяа” одонгоор шагнагдсан ажээ.