
/1928/. Төв аймгийн Бүрэн сум. УХЗТ-ын жүжигчин байхдаа Монгол Улсын ардын жүжигчин /1988-12-16. №159/. Гавьяат жүжигчин /1971-07-02. №133/.
Гэрээр бие дааж бичиг үсэг сурч, орон нутагтаа мал маллаж аж төрж байгаад 1952 онд Улаанбаатар хотод Урлагийн сургуульд элсэн орж суралцаж 1955 онд төгсөөд шинээр байгуулагдсан Хүүхэд, залуучуудын театрт жүжигчнээр хуваарилагдаж очсоноос хойш тасралтгүй ажилласаар насны тэтгэвэрт гарчээ. Мусатовын “Үнэт үр”-ийн Горелов, Б.Явуухулан, Н.Дугарсанжаа нарын “Ялалтын жигүүр”-ийн . . . . . . . ., Л.Ванганы “Жирийн хүмүүс”-ийн Раднаа, Д.Намдагийн “Хярааны хонхорт”-ын . . . . . . . . ., Шиллерийн “Дээрэмчид”-ийн Франц Мор, Ч.Лодойдамбын “Тунгалаг Тамир”-ын Итгэлт, . . . . . . . . . . . .”Мандухай цэцэн хатан”-ы Сатай сайд гэхчилэн тайз, дэлгэцийн 200 орчим дүр бүтээж, . . . . . . . хоёр”, “Замд”, “Баавгай дуулах уу” зэрэг 10-аад жүжиг зохиож төв, орон нутгийн театр, соёлын ордны тайзнаа тоглуулсан байна. “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.