
/1945/. Баян-Өлгий аймгийн Сагсай сум. УДБТ-ын гоцлол дуучин байхдаа Монгол Улсын ардын жүжигчин /1981-07-07. №216/, Гавьяат жүжигчин /1976-07-09. №143/.
Болгарын Софи хотноо хөгжмийн дээд сургуульд 1967-1972 онд суралцаж төгссөн. 1963-1967 онд Баян-Өлгий аймгийн ХДТ-т, 1972-1990 онд ДБЭТ-т гоцлол дуучнаар ажиллажээ. 1990 оноос хойш Казакстан улсад ажиллаж амьдарч байна. Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой”-н Юндэн, Д.Лувсаншаравын “Хан бүргэд”-ийн Дэмчигбал, Л.Мөрдоржийн “Жаргал”-ын Цогт, П.Чайковскийн “Евгений Онегин”-ий Онегин, Б.Сметаны “Худалдагдсан бэр”-ийн Куршин, Ж.Вердийн “Риголетто”-гийн Риголетто, “Травиата”-гийн Жермон, “Тоска”-гийн Скарпья, Ж.Бизегийн “Кармен”-ий Эскамильо, Ц.Нацагдоржийн “Өгөөдэй хаан”-ы Хонхордой зэрэг үндэсний болон сонгодог 20 гаруй дуурийн дүрд дуулж жүжиглэсэн байна.