Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

Үндсэн цэс
Монгол Улсын ардын зүтгэлтэн цолны тухай
    Монгол Улсын цолыг эрхэм хүндэт цол, хүндэт цол гэж хоёр ангилж, улмаар хүндэт цолыг нь ардын зүтгэлтэн цол, гавьяат зүтгэлтэн цол, сансрын нисэгч цол, хүндэт иргэн цол гэж дөрөв ангилдгийг дээр дурдсан. Тэгэхдээ ардын зүтгэлтэн цол нь гавьяат зүтгэлтэн цолоос дээгүүр цол юм.
    Монгол Улсын ардын зүтгэлтэн цол Монгол Улсын ардын жүжигчин, ардын зураач, ардын уран зохиолч, ардын багш, ардын эмч гэсэн таван төрөл байна. Үүнд:
    1.Монгол Улсын ардын жүжигчин цолыг Улсын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1941 оны 53 дугаар тогтоолоор бий болгожээ. Энэ цолыг одоогийн байдлаар 55 хүн хүртээд байна. 1942 онд “Сүхбаатар” кино бүтээхэд уг киноны уран сайхны хэд хэдэн гол дүрд чадварлаг тоглож, урлагийн өндөр амжилт гаргасан гавьяат жүжигчин Ц.Цэгмид Монгол Улсын анхны ардын жүжигчин цолыг хүртсэн байна. Урлаг уран сайхны үйл хэргийг хөгжүүлэхэд өндөр амжилт гаргасан учир 1945 онд урлагийн гавьяат зүтгэлтэн Э.Оюун удаахь ардын жүжигчин болжээ.
    2.Монгол Улсын ардын зураач цолыг Ардын Их хурлын Тэргүүлэгчдийн 1962 оны 12 дугаар сарын 24-ний 217 дугаар зарлигаар бий болгожээ. Дүрслэх урлагийн гарамгай бүтээл туурвин гаргаж, дүрслэх урлагийн боловсон хүчнийг бэлтгэхэд онцгой хувь нэмэр оруулсан хүмүүст уг цолыг хүртээж байхаар зарлигт заасан байна. Одоогийн байдлаар энэ цолыг 12 хүн хүртээд байна. Тэдгээрээс 10 нь зураач, нэг нь барималч, нэг нь сийлбэрч ажээ. Монгол Улсын ардын зураач цолын анхныхыг Монголын урчуудын эвлэлийн хорооны зураач Ү.Ядамсүрэн, Хөгжим бүжгийн дунд сургуулийн багш, зураач О.Цэвэгжав нар хүртжээ.
    3.Монгол Улсын ардын уран зохиолч цолыг Ардын Их хурлын Тэргүүлэгчдийн 1979 оны 01 дүгээр сарын 02-ны 01 дүгээр зарлигаар бий болгосон байна. Тус улсын утга зохиолыг хөгжүүлэх үйлст олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, уран бүтээлийн гарамгай амжилт гаргасан Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн зохиолч, яруу найрагч, утга зохиол судлагч, шүүмжлэгчдийг шагнаж байхаар уг зарлигт заажээ. Одоогоор энэ цолыг 9 зохиолч хүртээд байна. Анхныхыг нь 1986 онд эрдэмтэн, зохиолч Ц.Дамдинсүрэн хүртжээ.
    4.Монгол Улсын ардын багш цолыг Ардын Их хурлын Тэргүүлэгчдийн 1981 оны 07 дугаар сарын 30-ны 281 дүгээр зарлигаар бий болгожээ. Ардын багш цолыг хүртээх дүрэмд өсвөрийн үеийг сурган хүмүүжүүлэх, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, ардын боловсрол, сурган хүмүүжүүлэх ухааныг хөгжүүлэх үйл хэрэгт гарамгай гавьяа байгуулсан багш, сурган хүмүүжүүлэгчид уг цолыг олгоно гэж заажээ. Монгол Улсын ардын багш цолтон одоогоор 11 байна. Энэ цолын анхныхыг УБДС-ийн багш Г.Батсүх 1981 онд хүртжээ.
    5.Монгол Улсын ардын эмч цолыг ардын багш цолтой хамт дээр дурдсан зарлигаар бий болгосон байна. Монгол Улсын ардын эмч цолыг анагаах ухааныг хөгжүүлэх, түүний шинэхэн ололт, тэргүүн туршлагыг ажилдаа байнга нэвтрүүлэн, эмчилгээ, үйлчилгээний чанар, урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлж, эрүүл энх аж төрөх ёсыг хэвшүүлэхийн төлөө уйгагүй тэмцэж, хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд гарамгай гавьяа байгуулсан хүний эмч нарт олгож байхаар уг цолыг хүртээх дүрэмд заажээ. Энэ цолыг хүртсэн хүн одоогоор 10 байна. Ардын эмч цолын анхныхыг Анагаах ухааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, Улаанбаатар хотын клиникийн төв эмнэлгийн гэрлийн зөвлөх эмч Р.Пүрвээ хүртсэн байна.
Ардын зүтгэлтэн цолыг бүгд 97 хүн хүртжээ.
    Монгол Улсын ардын зүтгэлтэн цол хүртэгсдэд цолны тэмдэг, үнэмлэх, мөнгөн шагнал гаргуулдаг бөгөөд одоогийн олгож байгаа тэмдгийг Ардын Их хурлын Тэргүүлэгчдийн 1975 оны 06 дугаар сарын 14-ний 124 дүгээр зарлигаар баталжээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats