Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

БАЛДАР Чогсомын
/1949/. Увс аймгийн Хяргас сум. Зэвсэгт хүчний жанжин штабын мэс заслын ерөнхий мэргэжилтэн байхдаа Ардын эмч /2006-03-16. №7/, хүний гавьяат эмч /1991-03-16. №49/.
    1972 онд АУДэС-ийг хүний их эмч мэргэжлээр төгссөн. 1973, 1975, 1982, 1996 онд мэргэжил дээшлүүлэх дамжаануудад суралцаж мэс засалчаар мэргэшсэн байна. 1972 оноос клиникийн III, I эмнэлэг, Цэргийн клиникийн төв госпитальд эмчээр ажиллаж байгаад 1984 онд ЗХЖШ-т мэс заслын ерөнхий мэргэжилтэн, ЗХКТГ-ийн зөвлөх эмчээр ажиллаж буй ажээ. Мэс заслын эмчийн тэргүүлэх зэрэгтэй, клиникийн профессор цолтой. Мэс заслын эмчээр ажиллах хугацаандаа 17800 гаруй хүнд том, жижиг мэс засал хийсний 60 хувь нь хэвлийн хөндийн мэс засал байжээ. Алслагдсан цэргийн анги, салбарт 261 удаа дуудлагаар ажиллаж, яаралтай болон төлөвлөгөөт тусламжийг газар дээр нь 150 хүнд үзүүлсний наймыг нь хээрийн нөхцөлд хийсэн бөгөөд ямар нэг эндэгдэл гараагүй байна. ЗХ-ний мэс заслын ерөнхий мэргэжилтнээр ажилласан хугацаанд 20 гаруй эмч, 60 гаруй сувилагчийг мэргэшүүлж дадлагажуулсан байна. Ажиллах хугацаандаа мэс заслын эмчилгээний 14 шинэ арга техник нэвтрүүлж, 2003 оноос хэвлийн дурангийн мэс заслыг хийж 70 хүнийг эмчлэн эдгэрүүлжээ. Энэ хугацаанд 4 ном, олон заавар, журам, стандарт боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулсан байна. 2001 онд Цэргийн гавьяаны одон болон медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats