Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЦЭРЭННАДМИД Чойжилжавын
/1930/. Архангай аймгийн Цэцэрлэг сум. УКТЭ-ийн дотрын ерөнхий зөвлөх эмч байхдаа Ардын эмч /2005-06-09. №133/. Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан /2000-06-27. №99/.
    Бага сургууль төгсөөд шууд Сүхбаатарын нэрэмжит Офицерын сургуульд 6 жил онц сурч төгсөн, улмаар МУИС-д орж 1955 онд хүний их эмч мэргэжлээр улаан дипломтой төгсчээ. Анагаах ухааны докторын зэрэгтэй, профессор цолтой. Сумын их эмчээс эхлэн яамны сайд хүртэл алба хашиж эрүүл мэндийн салбарт 50 шахам жил эмч, зөвлөх эмч, багш, эрүүл мэндийн удирдах ажилтнаар ажиллахдаа 13000 гаруй эмч, эрүүл мэндийн ажилтнуудад хичээл зааж, 100 гаруй мянган өвчтөнийг эмчлэн илааршуулж зөвлөгөө өгсөн байна. 1986-1990 онд ЭХЯ-ны сайдаар ажиллахдаа эмч мэргэжилтнийг бэлтгэх, давтан сургаж, ажлын хариуцлагыг нь сайжруулах, эх нялхсын эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэсэн зохион байгуулагч ажээ. Тэрбээр манай эрүүл мэндийн салбарт анхны цусны эмгэг судлаач мэргэжилтэн эмч, эрдэмтэн  болж цусны эмгэг судлалыг үндэслэн бий болгож хөгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн ажээ. Монголд урьд оношлогдож байгаагүй цусны болон дотрын 20 гаруй өвчнийг анх шинээр оношилж оношилгоо-эмчилгээний аргыг шавь нартаа зааж сургажээ. Дангаараа болон бусадтай хамтран нэг сэдэвт зохиол, сурах бичиг, гарын авлага 16, эрдэм шинжилгээний өгүүлэл 67, илтгэл тезис 65-ыг туурвиж, 43 ном, гарын авлага хянан тохиолдуулжээ. Найман шинэ бүтээл, оновчтой санал, ашигтай загварын гэрчилгээ авсан байна. Зургаан хүний анагаах ухааны доктор, нэг хүний шинжлэх ухааны доктор, 15 хүний магистрын зэргийг удирдан хамгаалуулжээ. “Алтан гадас” одонгоор хоёр удаа, мөн ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats