Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ГООШ Батын
/1934/. Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум. Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн мэс заслын тэнхмийн эрхлэгч байхдаа Ардын эмч /2004-11-23. №166/, хүний гавьяат эмч /1995-02-31. №41/, төрийн шагналт /1990/.
    Улаанбаатар хотод  1952 онд бүрэн дунд сургууль, 1957 онд МУИС-ийн анагаах ухааны ангийг төгссөн. Хүний их эмч мэргэжилтэй. 1957-1960 онд Дундговь аймгийн эмнэлэгт мэс заслын эмч, 1960 онд Улаанбаатар хотод АУДуС-д, 1961 оноос хойш өнөөг хүртэл АУДэС-д багшаар ажиллаж ирлээ. Багшлангаа Улсын клиникийн төв эмнэлэг, клиникийн 3 дугаар эмнэлэгт эмч, зөвлөх эмч, Эрүүл мэндийн яаманд мэс заслын ерөнхий мэргэжилтнээр ажилласан байна. Олон зуун оюутан шавьдаа төдийгүй Улсын клиникийн том эмнэлгүүдийн мэс заслын эмч нарт өөрийн мэргэжил, дадлага туршлагыг зааж эзэмшүүлсэн сурган хүмүүжүүлэгч ажээ. 1972 онд элэгний бэтэг өвчний оношлогооны тухай сэдвээр анагаах ухааны докторын зэрэг хамгаалжээ. Монгол Улсын Шинжлэх ухааны академийн гишүүн, профессор цолтой. Элэг цөсний өвчнийг оношилж, мэс заслын аргаар эмчлэх асуудлыг шийдсэн хамтын бүтээлээрээ П.Долгор нарын 5 нөхрийн хамт төрийн шагнал хүртжээ. “Элэг цөсний мэс заслын асуудлыг иж бүрэн шийдвэрлэсэн нь” зэрэг 20-иод ном, товхимол, илтгэл, эрдэм шинжилгээний 300-гаад өгүүлэл бичиж, “Академич Батын Гоош” хэмээх номыг 2004 онд хэвлүүлжээ. Ардын хувьсгалын 60, 70, 80 жилийн ойн хүндэт медалиар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats