Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЛХАГВАЖАВ Гонийн
/1935/. Говь-Алтай аймгийн Цээл сум. АУИС-ийн мэс заслын тэнхмийн багш байхдаа Ардын эмч /2002-07-05. №93/, хүний гавьяат эмч /1981-07-25. №164/, төрийн шагналт /1990/.
    МУИС-ийн анагаах ухааны ангийг 1961 онд төгссөн. 1996 онд эрүүл мэндийн профессор цол хүртжээ. 1961-1964 онд Говь-Алтай аймгийн Эрүүлийг хамгаалах газрын дарга, 1964 оноос Улсын төв эмнэлэг, Клиникийн нэгдсэн нэгдүгээр эмнэлэгт мэс засалч их эмч, мэдээгүйжүүлэгч их эмч, 1978 оноос мөн эмнэлгийн сэхээн амьдруулах тасгийн эрхлэгч, 1995 оноос АУИС-ийн яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тэнхмийн багш, эрхлэгчээр давхар ажиллаж ирлээ. Монгол Улсад хүнд өвчтөнийг тусгаарлаж, сэхээн амьдруулах тасгийг анх байгуулж удирдаж ажиллан олон мянган хүнийг аврах эмнэлгийн нарийн мэргэжлийн шуурхай үйлчилгээг үндэслэсэн гавьяатай эмч ажээ. АУИС-д мэдээгүйжүүлэх, эрчимт эмчилгээ заах программ, стандартыг боловсруулж, оюутны сургалтыг сайжруулж, дипломын дараах эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэх, сэхээн амьдруулах, яаралтай тусламжийн программ хөтөлбөр, тасралтгүй сургалтыг зохион байгуулахад гол үүрэг гүйцэтгэж ирлээ. Элэг, цөсний өвчнийг оношилж, мэс заслын аргаар эмчлэх асуудлыг шийдсэн учир П.Долгор нарын 5 эмчийн хамт төрийн шагнал хүртсэн байна. Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats