Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

БААСАНЖАВ Начингийн
 /1944/. Ховд аймгийн Цэцэг сум. АУХ-гийн төслийн удирдагч, клиникийн нэгдсэн III эмнэлгийн мэс заслын ерөнхий зөвлөх эмч байхдаа Ардын эмч /2001-11-01. №75/, хүний гавьяат эмч 1996-07-03. №141/.
    АУДС-ийг төгссөн. Хүний их эмч мэргэжилтэй. 1980 онд “БНМАУ-ын хөдөөгийн нөхцөлд гэдэсний цочмог механик түгжрэлийг эрт оношлох, эмчлэх нь” сэдвээр анагаахын шинжлэх ухааны дэд доктор, 1994 онд “Уушигны цусан хангамжийг сайжруулах замаар зүрхний төрөлхийн гажгийн эмчилгээний мэс заслын аргуудыг боловсронгуй болгох нь” сэдвээр докторын зэрэг хамгаалжээ. Мөн профессор цол хүртсэн байна. Монгол Улс, АНУ-ын Шинжлэх ухааны академийн академич. Хүний их эмч мэргэжилтэй болоод Ховд аймагтаа эмч, Улаанбаатар хотод П.Н.Шастины нэрэмжит клиникийн III эмнэлэгт мэс засалч, тасгийн эрхлэгч, зөвлөх эмч, АУИС-д багш, мэс заслын тэнхмийн эрхлэгч, клиникийн захирал, зүрхний мэс заслын секторын эрхлэгч, Анагаах ухааны үндэсний хүрээлэнгийн захирал, ЭМЯ-ны мэс заслын зөвлөлийн даргаар ажиллаж ирлээ. Анагаах ухааны мэс заслын салбарт 30 гаруй жил ажиллахдаа зүрх судасны мэс заслаас гадна уушиг, улаан хоолой, дотор гэдэс, элэг цөсний замуудын олон хувилбар хагалгаануудын арга технологийг төгс эзэмшсэн. Ази тивийн шилдэг мэс засалч цол шагнал /2002 он/ хүртсэн дэлхийд нэртэй мэс засалч эрдэмтэн ажээ. Монголын зүрхний эмч нарын нийгэмлэгийн ерөнхийлөгч, Австрали улсын зүрхний эмч нарын нийгэмлэгийн хүндэт гишүүн, “Мэс засал” сэтгүүлийн ерөнхий эрхлэгчийн сонгуультай. 1990 онд Ардын их хурлын депутатаар сонгогдож 1992 онд ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцжээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats