Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ХАЙРУЛА Жалелийн
/1930/. Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сум. П.Н.Шастины нэрэмжит клиникийн төв эмнэлгийн мэдрэлийн мэс заслын зөвлөх эмч байхдаа Ардын эмч /2001-06-15. №138/, хүний гавьяат эмч /1990-11-19. №33/, төрийн шагналт /1993/.
    МУИС-ийн анагаах ухааны ангийг 1957 онд төгсч, БНСЧУ-д /хуучин нэрээр/ тархины мэс заслын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. “Мөгөөрсөн хоолойн багтраа өвчнийг мэс заслаар эмчлэх арга” сэдвээр анагаах ухааны дэд докторын зэрэг хамгаалжээ. 1957-1960 онд сургуульдаа багш, тэнхмийн эрхлэгч, 1961 оноос АУДС-д багш, тэнхмийн эрхлэгч, П.Н.Шастины нэрэмжит клиникийн нэгдсэн III эмнэлгийн тасгийн эрхлэгч, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, мэдрэлийн мэс заслын зөвлөх эмч, ЭМЯ-ны мэдрэлийн мэс заслын ерөнхий мэргэжилтэн зэрэг алба ажлыг хашсаар ирлээ. Монгол Улсад уураг тархины голомттой зарим өвчний оношлогоо, мэс заслын эмчилгээг үндэслэж хөгжүүлсэн учир П.Дондов нарын 6 нөхрийн хамт төрийн шагнал хүртсэн байна. “Алтан гадас” одон, ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats