Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЛУВСАНДАГВА Эрээдэрийн
/1931/. Архангай аймгийн Хайрхан сум. ЭНЭШТ-ийн зөвлөх эмч байхдаа Ардын эмч /2000-12-26. №174/, хүний гавьяат эмч /1986-04-03. №79/.
    МУИС-ийн анагаах ухааны ангийг 1956 онд төгсч, ЗХУ-д /хуучин нэрээр/ хүүхдийн эмчийн дээд курст 1959-1961 онд суралцаж мэргэжил дээшлүүлсэн. 1989-1990 онд Москвад докторантурт суралцаж “Тархвар зүйн болон эмнэл зүйн судалгаагаар БНМАУ-ын хүүхдийн нийт өвчлөлийн бүтцэд бөөрний өвчний эзлэх хувь” сэдвээр анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. 1992 онд профессор, 1994 онд академич цол хүртжээ. 1956  оноос хүүхдийн эмнэлгийн тасгийн эрхлэгч, ерөнхий эмч, АУДС-ийн хүүхдийн эмгэг судлалын багш, тэнхмийн эрхлэгч, ЭХЯ-нд хүүхдийн ерөнхий мэргэжилтэн, Эх, нялхсын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, тэргүүн дэд захирал, зөвлөх эмч, Төмөр замын эмнэлэгт зөвлөх эмчээр ажилласаар ирлээ. АУДС-д 17 жил багшлахдаа 6000-аад шавьтай болсны дотор хүүхдийн нэрт эмч олныг төрүүлжээ. 1956 оноос хойш 40 гаруй жилд 80-аад мянган хүүхдийг эмчилсний дотор Украин, Энэтхэг, Болгар, Солонгос, Герман, Япон хүүхдүүдийг эмчилжээ. Чернобылийн атомын цахилгаан станцын сүйрлийн үед туяаны хордлогод өртсөн хүүхдүүдийг уламжлалт нарсан ойн агаар засал, гүүний саам, чацарганы тос, чацарганы ундаа хэрэглэж эмчилсэн арга нь дэлхийн бусад орнуудад өндөр үнэлэгдсэн байна. Хүүхдийн бөөр, шээсний замын өвчлөл, сульдаа өвчний талаар эрдэм шинжилгээний бүтээлүүд туурвисан нь гадаадын мэргэжил нэгтнүүдээс өндөр үнэлэлт авчээ. Эх, нялхас, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан энэ эрдэмтэн эмч Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, ойн хүндэт медалиуд, эрүүл мэнд, шинжлэх ухаан, МҮЭ, МЭХ-ны тэргүүний ажилтан цол, тэмдэг, Монголын Хүүхдийн төлөө үндэсний төвийн “Хүүхдийн нөхөр-буяны эзэн” цом, “Монголын саран ээж” нийгэмлэгийн “Саран ээжийн эрхэм хүү” өргөмжлөл, МАХН, Монголын ахмадын холбоо, МУЗН-ийн хүндэт тэмдэг, Украин улсын Гавьяаны III зэргийн одонгоор /Монгол Улсаас анх/ шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats