Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ЖАВ Балдангийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЖАВ Балдангийн
/1936/. Ховд аймгийн Дарви сум. АУИС-ийн эх барих, эмэгтэйчүүдийн тэнхмийн эрхлэгч байхдаа Ардын эмч /2000-07-07. №107/, хүний гавьяат эмч /1990-11-19. №33/.
    1960 онд МУИС-ийн анагаах ухааны ангийг төгссөн. Тэр цагаас хойш Улаанбаатар хотын нэгдүгээр амаржих газарт их эмч, тасгийн эрхлэгч, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, ЭХЯ-ны орлогч сайд, яамны ерөнхий мэргэжилтэн, АУДС-д багш, тэнхмийн эрхлэгч зэрэг алба ажлыг хашсаар ирлээ. Энэ хооронд Москвагийн эх барих, эмэгтэйчүүдийн институтийн аспирантурт суралцаж 1971 онд “Жирэмсний хожуу үеийн хордлоготой эмэгтэйчүүдийн бөөрний үйл ажиллагаа” сэдвээр анагаах ухааны дэд докторын зэрэг хамгаалжээ. “Төрөлтийн биомеханизм ба кесарев хагалгаа”, “Эмэгтэйчүүдийн өвчний үед үзүүлэх яаралтай тусламж” зэрэг ном, товхимол, сурах бичиг, гарын авлага олныг туурвиж шавь нар, ажил мэргэжил нэгтнүүддээ хүргэсэн байна. 1995 оноос урагших жилүүдэд 75 мянга шахам томоохон хагалгаанд оролцжээ. “Төрөх үед эх ч, хүүхэд ч үхлийн ирмэг дээр байдаг учир түүнээс аварч чаддаг мэргэжилтэн л манай салбарт байх ёстой. Эмэгтэйчүүд, ялангуяа дороосоо даарахгүй байвал өвчнөөс сэргийлж чадна. Гэр бүл төлөвлөлт, хамгаалах арга хэрэгсэл өргөн нэвтэрсэн өнөө үед үр хөндүүлэх нь эрүүл эмэгтэйн хувьд хүсэх зүйл биш, дунджаар 3 жилийн зайтай эрүүл хүүхэд төрүүлбэл улсад ч, гэр бүлд ч хэрэгтэй” гэж шавь нар, эмэгтэйчүүд, гэр бүлд байнга зөвлөдөг ажээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats