Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

МААМ Үнэнбилэгийн
 /1940/. Завхан аймгийн Сонгино сум. Нийслэлийн “Шинэ үе” дээд, дунд сургуулийн захирал байхдаа Ардын багш /2005-05-18. №84/, гавьяат багш /1996-04-04. №72/.
    1964 онд УБДС-ийг математикийн багш мэргэжлээр төгсчээ. Нийслэлийн 18, 52, 75, 34, 11 дүгээр сургуульд 1964 оноос багш, хичээлийн эрхлэгч, захирлаар ажиллаж байгаад 2004 онд “Шинэ үе” дээд, дунд 2 сургууль байгуулан захирлаар нь тус тус ажиллаж буй ажээ. Үүнээс 30 жилд нь хичээлийн эрхлэгчээр ажиллаж сургалт, хүмүүжлийн ажлыг удирдаж, багш нарын мэргэжлийг дээшлүүлэх, заах ур чадварыг сайжруулах, багш нарын бүтээлч хамт олныг төлөвшүүлэхэд санаачилга, үр бүтээлтэй ажилласан байна. Зөвхөн сүүлийн 8 жилд дүүргийн мэргэжлийн аваргаар 8, хөдөлмөрийн аваргаар 6, хотын мэргэжлийн аваргаар 6 багш шалгарч, хамгийн сүүлд ажиллаж байсан 11 дүгээр сургуулийн бүх багш нарын 96 хувь нь зөвлөх, тэргүүлэх, арга зүйч зэрэгтэй болж, 56,0 хувь нь боловсролын тэргүүний ажилтан цол хүртжээ. Тэд 44 ном, сурах бичиг, товхимол, гарын авлага хэвлүүлсэн байна. Маам өөрөө сурагчдын математик сэтгэлгээг хөгжүүлэх, заадаг хичээлийн чанарыг дээшлүүлэх талаар анхаарч тодорхой үр дүнд хүрчээ. 1995-2000 онд 11 дүгээр сургуулийн 10 дугаар ангийг 454 сурагч төгсч, их, дээд сургуулийн уралдаант шалгалтад 100 хувь тэнцэн орж олон сурагч I, II курсээсээ АНУ, Япон, ОХУ зэрэг олон орны их, дээд сургуульд шилжин амжилттай суралцаж буй ажээ. Шавь нар нь жил бүр уламжлал болон явагддаг зөвхөн математик, физик, хими, мэдээлэл зүйн улсын олимпиадаас 1997-2002 онд 187 медаль авсны 31 нь алт, 74 нь мөнгө, 82 нь хүрэл медаль ажээ. Олон улсын математикийн олимпиадаас 16 медаль, олон улсын чанартай болон тивийн тэмцээнээс 8, бүгд 24 медаль хүртсэн нь манай улсын түүхэнд гарч байгаагүй амжилт ажээ. Манай улс Олон улсын математикийн олимпиадад 1964 оноос оролцож 1993 онд 82 орноос 61 дүгээр байр эзэлж байсан бол 1997 онд 25 дугаар байранд орсон байна. Маам өөрөө 20 шахам ном, сурах бичиг, гарын авлага бичсэн байна. 1990 онд Хөдөлмөрийн хүндэт медаль болон ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats