Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЦЭРЭНДОРЖ Бавуугийн
/1939/. Хэнтий аймгийн Дадал сум. Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн ерөнхий захирал байхдаа Ардын багш /2005-01-19. №04/, гавьяат багш /1991-07-05. №161/.
    1963 онд МУИС-ийг монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр төгсчээ. 1963-1988 онд Монголын оюутны холбооны орлогч дарга, ЗХУ-д /хуучин нэрээр/ ТМС-ийн орчуулагч багш, зохион байгуулагч, Монголын пионерийн байгууллагын төв зөвлөлийн орлогч дарга бөгөөд МПС-ын төв ордны захирал зэрэг алба хашиж байгаад өөрийн шинэ бүтээл, оновчтой санал дээр тулгуурлан байгуулагдсан Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн ерөнхий захирлаар ажиллаж буй ажээ. Энэ хугацаанд дэлхийн гэсэн нэр хаягтай таван том бүтээлч ажлыг санаачлан зохион байгуулж хийсэн байна. “Бүх дэлхийн амьтдын ертөнц (1000 гаруй үзмэртэй үзэсгэлэн), Дэлхийн хүүхэлдэйн музей, Дэлхийн сонгодог уран зургийн музей (1400 сонгодог уран зургийн баялагтай), Монгол үндэстэн хүүхдийн байнгын уран бүтээлийн галерей, Дэлхийн бүх үндэсний энхтайвны парк эдгээр болой. Дан ганц сүрлээр бэлэг дурсгал, ахуйн хэрэгцээний зүйл хийх ажлыг санаачлаад зогсоогүй ханын чимэг, сийлбэр, модон зүймэл урлал, төөнүүр, хөвөн наамал, үйсэн наамал зэргийг хийх технологийг санаачлан боловсруулж ахуйн хэрэгцээний 80 орчим зүйлийн эх загварын бүтээл хийж, хүүхэд залуучуудад гоо зүй, хөдөлмөрийн хүмүүжил олгоход үнэтэй хувь нэмэр оруулжээ. Гадаад орнуудад олон удаа үзэсгэлэн амжилттай гаргаж үзэгчдээс өндөр үнэлэлт авч байсны гадна өөрийн орны болон гадаадын олон шагналаар шагнагджээ. 1987 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн  одонгоор, 1982 онд “Алтан гадас” одонгоор болон медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats