Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
МИЕЭГОМБО Гомбын
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

МИЕЭГОМБО Гомбын
/1933/ Төв аймгийн Баян сум. МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн зөвлөх багш байхдаа Ардын багш /2003-06-25. №109/, гавьяат багш /1967-11-13. №61/.
    Бүрэн дунд сургууль төгсөөд ЗХУ-д /хуучин нэрээр/ М.Ломоносовын нэрэмжит Улсын их сургуульд очиж суралцан 1959 онд эдийн засагч мэргэжлээр төгсчээ. “БНМАУ-ын ажиллах хүчний нөхөн үйлдвэрлэлд үйлдвэрлэлийн биш хүрээний роль” сэдвээр эдийн засгийн ухааны дэд докторын зэргийг 1968 онд хамгаалсан байна. 1981 онд профессор цол хүртжээ. 1959 оноос Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, 1960 оноос Эдийн засгийн дээд сургууль, МУИС, Намын дээд сургуульд багш, тэнхмийн эрхлэгч, проректор, ректор, 1991 оноос Төр, нийгэм судлалын академийн захирал, 1992 оноос Монгол-Японы “Говь” төслийн хэсгийн дарга, 1998-2001 онд МУИС-ийн Экологийн боловсролын төвийн захирал, 2001 оноос хойш тус сургуулийн эдийн засгийн сургуулийн зөвлөх багшаар ажиллаж иржээ. Их, дээд сургуулийн сургалтын агуулгыг боловсронгуй болгож, чанарыг сайжруулах, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, үндэсний эдийн засагчдыг сургаж бэлтгэх, тэднийг судалгаа шинжилгээний ажилд сургахад олон жилийн хөдөлмөр зүтгэл, мэдлэг чадвараа зориулсан нэрт сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн ажээ. Экологийн боловсролын төвийн захирал байхдаа “Бүх нийтийн экологийн боловсрол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор экологийн сургалттай төрөлжсөн сургууль ажиллуулах, ерөнхий боловсролын болон их, дээд сургуулиудад экологийн сургалт явуулах тохирсон хэлбэрийг сонгох, түүнийг багшлах боловсон хүчин, материаллаг баазаар хангах, тус төвд олон улсын “Глобе” хөтөлбөрийг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулжээ. Ардын Их хурлын депутатаар сонгогдож, МАХН-ын их хурлуудад төлөөлөгчөөр оролцож, Намын Төв хорооны гишүүнээр сонгогдож байжээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats