Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ОТГОНСҮРЭН Оролжавын
 /1928/. Өмнөговь аймгийн Баян-Овоо сум. УБИС-ийн физикийн тэнхмийн эрхлэгч байхдаа Ардын багш /2001-12-20. №103/, гавьяат багш /1997-01-24. №18/.
    Аймаг нутагтаа бүрэн бус дунд боловсролтой болоод Улаанбаатар хотын Багшийн сургуулийн дунд сургуулийн багш бэлтгэх факультетэд элсэн суралцаж 1949 онд бүрэн бус дунд сургуулийн физик, математикийн багш мэргэжлээр төгсчээ. Нийслэлийн 10 жилийн нэгдүгээр сургууль, Булган аймгийн төвийн 10 жилийн дунд сургуульд 2 жил багшлаад 1952-1956 онд МУИС-д суралцаж төгсчээ. 1956-1969, 1974-1975 онд МУИС-д багш, декан, физикийн тэнхмийн эрхлэгч, 1975 оноос УБДС-ийн ректор, тэнхмийн эрхлэгчээр ажиллаж иржээ. Энэ хооронд 1969-1974 онд ЗХУ-д /хуучин нэрээр/ Дубна дахь цөмийн физикийн институтэд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж, “Байгалийн зарим биест болон сансрын анхдагч туяанаас трансурамын элементүүдийг хайх нь” сэдвээр физик математикийн ухаан дэд докторын зэрэг хамгаалсан байна. Судалгаа, сурталчилгааны олон өгүүлэл, 5 сурах бичиг зохиож, 4 бүтээлээрээ ЗХУ-ын /хуучин нэрээр/ ШУА-ийн нээлт, шинэ бүтээлийн гэрчилгээ авчээ. 1975 онд дэд профессор, 1988 онд профессор, 1994 онд УБДС-ийн хүндэт профессор цол хүртсэн байна. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одонгоор хоёр удаа, ойн хүндэт медалиуд, боловсрол, соёл, шинжлэх ухаан, биеийн тамирын тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats