Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ЦЭВЭЭН Цэрэнгийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЦЭВЭЭН Цэрэнгийн
 /1940/. Увс аймгийн Хяргас сум. Нийслэлийн 10 жилийн нэгдүгээр сургуулийн багш байхдаа Ардын багш /2001-07-05. №09/, гавьяат багш /1990-07-20. №176/. Эмэгтэй.
    Ерөнхий боловсролын дунд сургуулийн долдугаар ангийг төгсөөд Улаанбаатар хотод Багшийн сургуульд элсэн дөрвөн жил суралцаж дүүргээд 1960 онд анхны шавь нартаа эрдмийн эх А үсэг зааж эхэлснээс хойш нийслэлийн 10 жилийн лаборатори нэгдүгээр сургуульд бага ангийн багшаар 45 дахь жилдээ ажиллаж байна. Санаачилга, үр бүтээлтэй ажиллаж, мэргэжлийн өндөр ур чадвар эзэмшин, сургалтад дэвшилтэт аргуудыг нэвтрүүлж, өсвөрийн үеийг сурган хүмүүжүүлэх, залуу багш нарыг дагалдуулан ажил мэргэжилд нь сургаж дадлагажуулахад үлэмж хувь нэмэр оруулсан байна. Гавьяат багш болсноос хойших 10 жилд даасан ангийн сурагчдынх нь сурлагын чанар тогтмол 70-80 хувьд хүрч байжээ. Математик, монгол хэлний хичээлээр даасан анги бүр нь  сургууль, дүүрэг, нийслэл, улсын аварга болж байжээ. Шавь нар нь дунд ангид дэвшээд бүгд монгол хэл, математикийн сонгоны ангид орж суралцдаг онцлогтой нь түүний шавь нартаа олгосон суурь мэдлэгийн өгөөж ажээ. Энэ хугацаанд секцийн ахлагчаар ажиллаж нэгдүгээр ангийн монгол хэлний, зургаан настай хүүхдэд зориулсан “Уран зангилаа” зэрэг 3 сурах бичиг, нэлээд гарын авлага, зөвлөмжүүд зохиосон нь хот, хөдөөгийн багш нарын хэрэгцээнд ашиглагдаж байна. Зөвлөх зэрэглэлтэй багшийн хувьд багш нарын хичээлд байнга сууж зөвлөж, залуу багш нарт хичээл зааж үзүүлэх, ур чадварыг нь дээшлүүлэхэд тогтмол тусладгийн дээр хөдөө аймгуудад очиж багш нарт зөвлөгөө өгч арга туршлагаа эзэмшүүлж ирсэн байна. МАХН-ын XVI их хуралд төлөөлөгчөөр оролцжээ. Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 70 жилийн ойн хүндэт медалиар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats