Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ДОЛГОРСҮРЭН Гарамын
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ДОЛГОРСҮРЭН Гарамын
 /1923/. Төв аймгийн Лүн сум. Хөгжим бүжгийн коллежийн бүжгийн багш байхдаа Ардын багш /1993-04-15. №60/, гавьяат жүжигчин /1964-09-01. №154/. Эмэгтэй.
    1937 онд жолоочийн сургуульд орж суралцан төгсөөд Дотоод яамны эмнэлэгт жолоочоор ажиллангаа сайн дурын уран сайханд явж байгаад 1942 онд театрын сургуульд орж анги дэвшин суралцаж 1943 онд төгсөөд Улсын төв театрт жүжигчнээр хуваарилагдан очсон байна. Тэр цагаас хойш уг театрт, 1950 оноос Дорнод аймгийн театрт бүжигчин, Соёлын яамны ардын уран бүтээлийн кабинетэд бүжгийн мэргэжилтэн, 1960-аад оны сүүлчээс ХБДС-д багшаар ажиллахдаа мэргэжлийн бүжигчдийг сургаж бэлтгэхэд олон жилийн хүч зүтгэл, авьяас билгээ зориулсан нэрт сурган хүмүүжүүлэгч, шилдэг уран бүтээлч ажээ. Уран бүтээлчийн хувьд К.Симоновын “Намайг хүлээ”, Э.Оюуны “Ах дүү нар” жүжиг, В.Асафьевын “Бахчисарайн оргилолт булаг”, “Уулын савдаг” балетын гол дүрийг бүтээж, “Хархорум”, “Үелзүүр” бүжгүүдийг найруулж, ДЗО-ны их наадмын алтан медаль авчээ. “Охидын уянга” “Сэвгэрүүд”, “Эхийн сэтгэл”, “Өнөр багачууд”, “Бүжгийн чуулбар” зэрэг шилдэг бүтээлээрээ монгол бүжгийн урлагийн санд үнэтэй хувь нэмэр оруулсан байна. Монгол бүжгийн урлагийн талаар “Монгол ардын бүжиг”, “Монгол ардын бүжгийн дасгал” зэрэг судалгаа, сурталчилгааны ном, олон өгүүлэл бичжээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одонгоор хоёр удаа шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats