Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ШАГДАР Лувсанцэрэнгийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ШАГДАР Лувсанцэрэнгийн
/1925/. Сэлэнгэ аймгийн Шаамар сум. МУИС-ийн багш байхдаа Ардын багш /1991-07-04. №147/, гавьяат багш /1981-07-02. №197/.
    Бүрэн дунд сургууль, МУИС-ийг төгссөн. 1954 онд Москвагийн их сургуульд “Марков маягийн Гауссын тогтворжсон дарааллын үл мэдэгдэх параметрийн дээд зэргийн ижил байдлын үнэлэлт ба найдвартай ололтууд” сэдвээр физик, математикийн дэд докторын зэрэг хамгаалсан Монголын анхны математикч эрдэмтэн ажээ. Өөрийн оронд математикийн шинжлэх ухааныг хөгжүүлэх ажлыг гардан зохион байгуулж, бие сэтгэлээрээ үлгэрлэж, 1962 оноос хараагүй болсон ч зориг хатуужил, шаргуу хөдөлмөрөөрөө ихийг хийж бүтээсэн байна. Магадлалын онол, математик статистикийн салбарт бүтээлээ туурвин тухайн чиглэлийн судалгааг эх орондоо хөгжүүлсэн энэ эрдэмтэн, профессор манай улсад магадлалын онолын шавь сургуулийг байгуулж тодорхой үр дүнд хүрчээ. Марков маягийн Гауссын тогтворжсон дарааллын үл мэдэгдэх параметрүүдийг үнэлэх талаар дэлхийн нэрт эрдэмтэн, академич А.М.Коломогоровын дэвшүүлсэн асуудлыг их түүврийн тохиолдолд шавь нартайгаа хамтран 1990 онд бүрэн шийдвэрлэсэн нь математикийн шинжлэх ухаанд оруулсан том хувь нэмэр болжээ. Дэлхийн алдарт эрдэмтэн, математикч Л.С.Понтрягин хэмээх хараагүй хүн хичээл заахад ярьсныг нь самбарт бичдэг туслагч багштай бол Шагдар багш тийм туслагчгүй, үзэг цаас хэрэглэхгүй цээж конспект бэлтгэж, самбар цэрдгүй, зөвхөн цээжээр дээд математикийн хичээлийг заах хувийн шинэ арга зүйг боловсруулж хэрэглэсэн нь манай оронд төдийгүй гадаадад ч ховор тохиолддог туршлага болжээ. Эрдэм шинжилгээ, заах арга зүй, шинжлэх ухааны сурталчилгаа, залуучуудын хүмүүжил зэрэг өргөн хүрээтэй сэдвээр 100 гаруй өгүүлэл, мэргэжлийн зөвлөмж бичиж, хэд хэдэн ном орчуулж, засч найруулж хэвлүүлсний 85 илүү хувийг хараагүй болсон хойноо хийсэн байна. “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиар шагнагджээ. 1966 онд Дэлхийн энхтайвны зөвлөлийн шагнал хүртжээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats