Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЧОЙЖИЛСҮРЭН Дагвын
 /1911-1993/. Архангай аймгийн Цэцэрлэг сум. МУИС-ийн багш байхдаа Ардын багш /1991-07-04. №147/, Гавьяат багш /1968-10-03. №208/.
    Багадаа гэрийн сургалтаар монгол бичиг, тоо бодлого сурч, 1926 онд Цэцэрлэг мандал уулын аймгийн тэнхим, 1928 онд Оюутны сургууль, 1949 онд МУИС-ийг төгсчээ. 1926 оноос Баруун Бүрэнхаан уулын хошууны тэнхим, Архангайн дунд сургууль, Улаан-Үд хотын монгол Рабфак, Багшийн сургууль, 10 жилийн 2 дугаар сургууль, Төв аймгийн Батсүмбэр сумын дунд сургуульд багш, сургагч багш, захирал, 1929-1930 онд хошууны дарга, 1944-1945 онд Улсын хэвлэлийн газар хянан засварлагчаар ажиллаж, МУИС-ийг төгсөөд Архангай аймгийн төвийн дунд сургуульд, 1953 оноос нас бартлаа МУИС-д багшилжээ. 1990 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх шашны зөвлөлийн гишүүнээр ажиллаж байжээ. “Унших бичиг”, “Монгол бичгийн унших бичиг”, “Буриадын модон барын таван гарчиг”, “Дөрвөлжин бичиг” зэрэг сургалт, судалгааны, “Номын хурим”, “Хоёр ээж” зэрэг уран зохиолын ном туурвин хэвлүүлсэн байна. Залуу үеийг монгол уламжлал, соёлоор хүмүүжүүлэх, монгол судлал, эх хэл бичгээ хөгжүүлэх, гадаадын олон орны монголч эрдэмтэн, багш нарыг сургаж бэлтгэхэд их хувь нэмэр оруулсан гавьяатай хүн байжээ. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats