Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

БАДАМСЭД Хүрлээгийн
/1937/. Ховд аймгийн Булган сум. Ховд аймгийн Булган сумын 10 жилийн дунд сургуулийн багш байхдаа Ардын багш /1989-06-05. №92/, Гавьяат багш /1981-06-26. №190/.
    Ховд хотын сургуулийн нэгдүгээр ангид 1945 онд анх орж, УБДС-ийн хими биологийн ангийг 1958 онд төгсөөд төрөлх сумынхаа 10 жилийн дунд сургуульд багшаар томилогдон очсоноос хойш тасралтгүй ажиллахдаа сургалтыг үйлдвэрлэлтэй холбож гарамгай амжилт гаргажээ. Сургуулийн хичээл-туршилтын талбайг анх 0,1 га-гаар байгуулж эхлэн жимс, жимсгэнэ, хүнсний ногоо тариалж жилээс жилд өргөтгөн жилд 14-29,6 тн ургац авч сургуулийн дотуур байр, сумын хүүхдийн цэцэрлэгийн хэрэгцээг хангаж иржээ. Энэ талбайд явуулах сургалтаа сурагчдаар хийлгэх туршилт ажил, талбайд гүйцэтгэх ажил, шаардагдах багаж хэрэгсэл, ургац хураах, борлуулах гэсэн үндсэн хэсгүүдэд тулгуурлан төлөвлөж зохион байгуулан, талбайгаа жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, техникийн ба эмийн ургамлын, үржүүлгийн, гоёл чимэглэлийн цэцгийн гэхчилэнгээр 20-иод хэсэгт хувааж ажилладаг байна. Орон нутагтаа урьд тариалж байсан “Зургаадай” хэмээх цагаан арвай, “Мөчирт будаа” гэдэг улаан будааг сэргээн тариалж үрийн нөөц бий болгоод “Минжит Булган” хоршоонд өгч тариалуулжээ. Өсвөр үеийг байгаль экологийн мэдлэг, газар тариалангийн дадлагатай, хөдөлмөрт дуртай, газрын өгөөж шимийг үнэлдэг болгож хүмүүжүүлэхэд их хувь нэмэр оруулсан гавьяатай ажээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats