Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ГАЛСАН Тангадын
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ГАЛСАН Тангадын
/1932/. Баянхонгор аймгийн Заг сум. Зохиолч, яруу найрагч, туульч. Ардын уран зохиолч /2005-06-23. №185/, Соёлын гавьяат зүтгэлтэн /2003-01-29. №15/.
    МУИС-ийг монгол хэл-уран зохиолын багш мэргэжлээр төгсчээ. Баянхонгор аймгийн төвийн 10 жилийн дунд сургуульд багш, хичээлийн эрхлэгч, мөн аймагт нэгдлийн тэмээчин, Улаанбаатарын мах комбинатын ажилчин, “Монгол кино” үйлдвэрт тасгийн дарга, редактор, АБЯ-ны хэвлэлийн нэгдсэн редакцид редактор, 1990-ээд оноос дээд сургуулиудад багш, зөвлөхөөр ажиллаж байжээ. 1957 оноос уран бүтээлээ эхэлж, яруу найргийн “Төрсөн хүүгийн чинь үг”, “Өгсүүр замын дуу” зэрэг олон ном хэвлүүлжээ. Дөрвөн мөрт шүлгүүдээрээ монголын уран зохиолд шинэ хуудас нээсэн уран бүтээлч бөгөөд яруу найргийн “Болор цом”-ын эзэн болж байжээ. Тэрбээр кино зохиолч бөгөөд “Өндөг” хүүхэлдэйн кино, “Аргаль янгир”, “Хар хөрсний булга” зэрэг баримтат киноны тайлбарыг болон хэд хэдэн уран сайхны киноны зохиол бичсэнээс “Дэгдээхэй нас” уран сайхны киногоороо олон улсын киноны их наадмын шагнал хүртжээ. Дээрх бүтээлүүдээрээ “Жирмийн сүлжээ” 4 боть, “Товчит хэлцийн цоожийг домгоор тайлагч түлхүүр” нэг боть, “Монгол ертөнцийн гурав” нэгэн боть зэрэг аман зохиолын сонгомол бүтээлүүдээ уншигчдын хүртээл болгосон байна. Газар нутгаа, хүн ардаа харийн дайснаас, харш буруу үзлээс хамгаалсан, эх оронч үзлийн дуулал болсон “Монгол Жангар”-ыг цэцлэн хэлхэж, туурга тус Монгол Улс бол “Жангар” туулийн нэгэн голомт мөнийг баталсан явдал нь удамшсан туульч, өөлд өвгөн түүний онцгой гавьяа ажээ. Нэг намын үзэл суртал ноёрхож байхад “Намын эсрэг үзэлтэн” гэгдэн гадуурхагдаж багшийн ажлаасаа “хусуулж” нутаг заагдан ажиллаж хэлмэгдсэн байна. Шилдэг бүтээлүүдээрээ Д.Нацагдорж, Б.Ринчен нарын нэрэмжит шагнал хүртэж, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats