Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

БАДАРЧ Пунцагийн
/1939/. Төв аймгийн Баянжаргалан сум. Зохиолч, яруу найрагч Ардын уран зохиолч /2005-05-05. №68/, Соёлын гавьяат зүтгэлтэн /1998-12-22. №217/.
    1959 онд Худалдааны техникум, 1998 онд (59 настайдаа) Утга зохиолын дээд сургууль дүүргэж, багш, сэтгүүлч мэргэжилтэй болжээ. 1960 оноос Реклам чимэглэлийн газар, “Утга зохиол” сонин, Хилийн цэрэг, БЦДБ-ийн чуулга зэрэг газарт зураач, утга зохиолын эрхлэгч, уран сайхны зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг ажил эрхэлж байгаад 1994-1998 онд МЗЭ-д уран бүтээл эрхэлсэн зөвлөх, орлогчоор ажиллаж, 1998 оноос тэтгэвэрт гарч чөлөөт уран бүтээлч болжээ. 1961 оноос уран зохиол сонирхон туурвиж “Есөн эрдэнийн орон”, “Нутгийн дуу”, “Зургаан мөнгөн мичид”, “Хэрлэнгийн цэцэг” зэрэг шүлгийн түүвэр ном 11, “Монгол бүсгүй”, “Цэцэгчний хүслэн”, “Монгол бөхийн дуулал” зэрэг 24 нийтийн дууны яруу найраг, “Морьд”, “Хэрлэн” зэрэг 7 найраглал, “Чингис”, “Нүүдлийн замд” зэрэг гурван цомнол туурвисан нэрт яруу найрагч ажээ. Цэрэг-эх орны сэдэвтэй, гүн ухааны болон сэтгэл зүйн яруу найргийн шилдэг бүтээлүүд туурвиж, уншигчдын оюуны санг баяжуулах, ард түмнээ соён гэгээрүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж байгаа, яруу найргийн “Болор цом”-ын эзэн тэрбээр 1989 онд Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртжээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats