Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ЛХАГВАСҮРЭН Бавуугийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЛХАГВАСҮРЭН Бавуугийн
/1944/. Төв аймгийн Баян-Өнжүүл сум. Ардын уран зохиолч /2003-01-29. №09/, соёлын гавьяат зүтгэлтэн /1998-12-04. №205/, төрийн шагналт /1990/
    Улаанбаатарт Худалдааны техникум төгссөн. ЗХУ-д /хуучин нэрээр/ Бүх Холбоотын кино урлагийн дээд сургуульд 1973-1977 онд уран сайхны киноны найруулагч мэргэжлээр суралцсан. Соёл, урлаг, хэвлэл мэдээллийн байгууллагад зураач, жүжигчин, редактор, мэргэжлийн зохиолч, 1990-1992 онд МЗЭ-ийн хорооны дарга, 1986 оноос хойш Монголын хүүхэлдэйн театрын дарга, уран сайхны удирдагч зэрэг алба ажлыг хашиж ирлээ. 1992-1996 онд Улсын Их хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж төр түшилцсэн улс төрч, төрийн зүтгэлтэн ажээ. 1991 онд АНУ-ын Аризон муж улсын Дэлхийн их сургуулийн утга зохиолын салбарын доктор цол хүртжээ. 1960-аад оны дунд үеэс уран бүтээлээ эхэлж “Хос уянга”, “Гашуун өвс” зэрэг яруу найргийн ном хэвлүүлж, “Үгүйлэгдсэн хайр”, “Эртний домог”, “Хүннү жин”, “Тамгагүй төр”, “Бөртэ чоно”, “Алтан шонхор”, “Бүлээн нурам”, “Хүн чулууны нулимс”, “Туулайн цус” зэрэг жүжиг, кино, бүжгэн жүжгийн зохиол туурвиж, “Уянгын тойрог”, “Цагаан тэнхлэг” яруу найргийн номоороо төрийн шагнал хүртсэн байна. “Зүүдний говь”, “Насны урсгал”, “Чи бидэн хоёр”, “Үүлэн цэнхэр хангай”, “Чамайг тойрон эргэлдэнэ”, “Зүүдэн бороо”, “Эр хүнийг хайрлаж яваарай” зэрэг нийтэд түгсэн олон дууны шүлгээрээ дуунд дуртай түмнийхээ хайрыг татсан яруу найрагч, Монголын уран зохиол, яруу найрагт гоо зүйн өвөрмөц сэтгэлгээ, бодрол бясалгалаар шинэчлэл хийсэн том уран бүтээлч ажээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats