Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
СҮРЭНЖАВ Шаравын
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

СҮРЭНЖАВ Шаравын
/1938/  Төв аймгийн Авдарбаян сум. Ардын уран зохиолч /1999-01-07. №01/, төрийн шагналт /1998/.
    МУИС, Москвад М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн дээд курс төгссөн. Монгол хэл, уран зохиолын багш, зохиолч, сэтгүүлч мэргэжилтэй. Монголын радио, Монгол телевизэд утга зохиолын ажилтан, МЗЭ-ийн хорооны яруу найргийн зөвлөлийн эрхлэгч, мэргэжлийн зохиолчийн ажлыг хийсээр ирлээ. 1960-аад оноос уран бүтээлээ эхэлж “Шөнө ургасан цэцэг”, “Ялалт”, “Цэргүүд дуулж байна”, “Миний дуулах ертөнц”, “Нутгийн цэнхэр уулс”, “Арав дахь хавар”, “Түүхийн жуулчин”, “Дуулганд ургасан цэцэг”, “Шүүгээн доторх хот”, “Дээрээ нартай дэлхий”, “Би тэнгэрийн харьяат”, “Онгодын цагаан хүлэг,” “Ерэн баатрын дууль”, “Шөнө болдоггүй намар” зэрэг яруу найргийн, “Хэрлэнгийн баръяа” роман, “Уулын салхи”, “Долгионт жилүүдийн туужис”, “Мартаж болшгүй хүмүүс буюу он жилүүдийн дурсамж” зэрэг үргэлжилсэн үгийн номууд хэвлүүлж, эрийн гурван наадмын тухай “Гарьд магнай”, “Тод магнай”, “Цэц магнай” кино, “Гоож Нан-Аа” дуулалт, “Найзын гурван овоо” хошин жүжиг бичиж тайз, дэлгэцнээ гаргаж, хүүхдэд зориулсан нэлээд ном зохиож, “Багш”, “Ерэн баатрын дууль”, “Гар” найраглалаараа төрийн шагнал хүртсэн байна. Мөн Орос, Зөвлөлтийн яруу найрагчдын шилдэг бүтээлүүдээс олныг орчуулж хэвлүүлжээ. “Ард Монгол”, “Ерэн баатрын дууль”, “Багш”, “Гар” “Арав дахь хавраа үдье”, “Миний нутгийн бараа” зэрэг шүлэг, найраглал, дуу нь ихэд түгсэн билэгт яруу найрагч ажээ. 1990 онд Ардын Их хурлын депутатаар сонгогдож, 1992 онд ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцжээ. Монголын үндэсний чөлөөт зохиолчдын холбооны тэргүүн, Монгол-БНАСАУ-ын найрамдлын нийгэмлэгийн тэргүүний сонгуультай. “Алтан гадас” одон, МХЗЭ, МЗЭ-ийн болон Д.Намдагийн нэрэмжит шагнал, Чингис хааны нэрэмжит “Их засаг” их сургуулийн билгүүн номч академич өргөмжлөл хүртжээ. Төрийн шагналт зураач Б.Пүрэвсүхийн төрсөн ах, зохиолч, орчуулагч С.Хишигсүрэнгийн аав.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats