Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ДАШДООРОВ Сормуунниршийн
 /1935-1999/. Дундговь аймгийн Дэлгэрхангай сум. Ардын уран зохиолч /1997-09-30. №47/, төрийн шагналт /1975/.
    Улаанбаатарт багшийн сургууль, Моксвад М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн дээд курс төгссөн. Бага сургуулийн багш, зохиолч мэргэжилтэй. Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн сургуульд багш, “Утга зохиол” сонинд сурвалжлагч, МЗЭ-ийн хорооноос Дундговь, Өмнөговь аймаг хариуцсан мэргэжлийн зохиолч, МЗЭ-ийн хорооны үргэлжилсэн үгийн зохиолын зөвлөлийн эрхлэгч, “Монгол кино” үйлдвэрийн ерөнхий редактор, МЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга, Батлан хамгаалах яаманд мэргэжлийн зохиолч, “Цог” сэтгүүлийн нарийн бичгийн дарга зэрэг алба ажлыг олон жил хашжээ. 1950-иад оноос уран бүтээлээ эхэлж “Шинэ сурагч”, “Сэргэлэн багачууд”, “Талын гэрэл”, “Алтан хараацай”, “Талд татсан солонго”, “Өнчин цагаан ботго”, “Боролзой хүү”, “Говийн магтаал”, “Миний ард түмэн”, “Улааран байгаа тэнгэрийн хаяа”, “Дайны жилийн алим буюу сургуулийн зээрд”, “Айлын хүүхэн Алгирмаа”, “Тал бид хоёр “, “Хөдөөгийн мөнгөн сар”, “Миний нутгийн алаг толгод”, “Энх улирал ханхлахад”, “Тэнгэрийн заадас”, “Дуут хонгор манхан”, “Нуур нуурын шувуу”, “Элдэв учрал” зэрэг яруу найраг, өгүүллэг, тууж, роман, хүүхдэд зориулсан зохиолын олон ном, “Гурван найз”, “Хайрхан өндөр хаана байна”, “Их замын эхэн”, “Тэнгэрийн муухай арилдаг”, “Саруул талын ерөөл”, “Талын цуурай” кино, “Салхин дундах зул”, “Шуурганаар төрөгсөд”, “Амарсанаа” жүжиг, дуурь туурвиж, “Говийн өндөр” хоёр дэвтэр роман, “Өндөр ээж” кино зохиолоороо төрийн шагнал хүртсэн байна. Уран зохиолын бүх төрөл жанраар жигд сайн бичиж “Говийн өндөр” роман, “Өндөр ээж” тууж, “Монгол”, “Хүлэг” найраглал, “Нар хиртсэн жил”, “Эх бүрдийн домог” кино, “Хатан Туулын ус”, “Бууж мордох хорвоо”, “Оосор бүчгүй орчлон” зэрэг өгүүллэгээрээ Монголын утга зохиолын эрдэнэсийн санд бүтээлээ мөнхлөж, уншигч, үзэгчдийн хайр талархал татаж, зохиол бүтээлийг нь хүсэн хүлээдэг, дотоод, гадаадад нэрд гарсан зохиолч байжээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиуд, МХЗЭ, МЗЭ-ийн шагналаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats