Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ПҮРЭВДОРЖ Дэндэвийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ПҮРЭВДОРЖ Дэндэвийн
/1933/ Өвөрхангай аймгийн Бүрд сум. Ардын уран зохиолч /1996-07-03.№135/ төрийн шагналт /1981/.
    Бага, дунд сургууль, ЗХУ /хуучин нэрээр/-д М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль төгссөн. Орон нутагтаа сургуулийн багш, “Тоншуул” сэтгүүл, УХДТ-т утга зохиолын ажилтан, МЗЭ-ийн Хороонд “Цог” сэтгүүлийн нарийн бичгийн дарга, МЗЭ-ийн Хорооны яруу найргийн зөвлөлийн эрхлэгч, МЗЭ-ийн фондын хорооны дарга, мэргэжлийн зохиолч, “Монгол уран зохиол” хэвлэлийн газрын захирал, БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд ажилтнаар ажиллаж иржээ. 1950-иад оны эхний хагасаас уран бүтээлээ эхэлж “Бяцхан аялал”, “Хаврын дуу”, “Улаан оч”, “Талын туяа”, “Ойн чуулга”, “Шүлгүүд”, “Жигүүрт цагаан гэр”, “Нар тойрсон зам”, “Бужаагийн ярьсан домог”, “Түмэн баатрын дурсгал”, “Хээрийн цай”, “Зэсэн уулын бичээс”, “Сүүтэй дөрөө”, “Алган дээр буусан одод”, “Бурхан ба хүмүүс”, “Шоовдор шүлгүүд”, “Шүлгийн товчоо”, “Сэгс цагаан богд”, “Хөх даалимбан тэрлэг”, “Хялар хатан”, “Урт уул”, “Хөх үндэсний гал” зэрэг найргийн 30 гаруй ном хэвлүүлж, Монголын яруу найрагт шинэчлэл хийсэн билэгт найрагч ажээ. Мөн “Шивээ Хиагт”, “Нүцгэн ноён”, “Хархорум” дуурь зохиож, “Улаан гэрийн хоригдол” дурдатгалын ном бичиж нийтийн хүртээл болгожээ. “Хаврын дуу”, “Алтан шар зам”, “Хөдөө нутаг сайхан”, “Үлэмжийн сайхан хот” гэхчилэнгийн олон шүлэг нь нийтэд түгсэн дуу болжээ. “Хар цас”, “Хөх даалимбан тэрлэг”, “Сэгс цагаан богд” найраглалаараа төрийн шагнал хүртсэн байна. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, ойн медалиудаар шагнагджээ. МЗЭ-ийн шагналтай.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats