Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ЭРДЭНЭ Сэнгийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЭРДЭНЭ Сэнгийн
 /1929-2000/ Хэнтий аймгийн Биндэр сум. Ардын уран зохиолч /1994-12-06.№155/, төрийн шагналт /1965/.
    1939 оноос сургууль соёлын мөр хөөж орон нутагтаа бага сургууль, Улаанбаатарт Офицерийн сургууль, МУИС төгссөн. Хүний их эмч мэргэжилтэй. 1955 оноос тухайн үедээ Хий судлалын гэж нэрлэгдэж байсан Сэтгэлийн мэдрэлийн эмнэлэгт их эмч, “Эрүүл мэнд” сэтгүүлийн эрхлэгч, 1961-1979 онд Монголын Зохиолчдын Эвлэлийн хэвлэл “Цог” сэтгүүл, “Утга зохиол, урлаг” сонины эрхлэгч Монголын Зохиолчдын Эвлэлийн Хорооны нарийн бичгийн дарга, үргэлжилсэн үгийн зохиолын зөвлөлийн эрхлэгч, мэргэжлийн зохиолчоор ажилласан байна. 1949 оноос уран бүтээлээ эхэлж “Тал нутгаар явахдаа” шүлгийн түүвэр, “Өдрийн од”, “Малын хөлийн тоос”, “Наран тогоруу” зэрэг тууж өгүүллэгүүд, “Миний эх орон-миний тоонот”, “Шилмэл өгүүллэгүүд” зэрэг өгүүллэгийн түүвэр, “Нэгэн жил өнгөрөхөд”, “Хөх хулгана жил”, “Өдрийн од”, “Жаргах нас”, “Цасан доорх ногоо”, “Уянгын туужууд” туужууд, “Амьдралын тойрог”, “Занабазар”, “Хойд насандаа учирна” роман,  “Алтан өргөө”, “Мөнх тэнгэрийн хүчин дор” /Д.Маам, Д.Батбаяртай хамтарсан/, “Эх бүрдийн домог”, “Их замын эхэнд”, “Сэрүүн дуганы мөхөл” кино, “Хатуу тоглоом”, “Биеэ татах ухаан” жүжиг, “Дөчин өдрийн тэмдэглэл”, “Хар хун шувуу”, “Халхын заяат харгуй минь” дурдатгал туурвиж Монголын утга зохиолын эрдэнэсийн санд уран бүтээлээ мөнхөлсөн сод авьяас билэгтэн байжээ. Богино хэлбэрийн хүүрнэлт зохиолд утга уянга, сэтгэхүйн нарийн шижмийг өвөрмөцөөр хослуулан байгаль, хүний сэтгэлийн гоо сайхныг нээн үзүүлэхэд шинэчлэл хийж, “Чулуут голын цуурай”, “Малын хөлийн тоос”, “Хөлсний ажил” зэрэг зохиолоороо төрийн шагнал хүртсэн байна. “Монголын соёлын сан”-г үндэслэн байгуулалцаж эх орны түүх, соёлын дурсгалыг хамгаалах, сэргээн бүтээхэд олон жилийн хөдөлмөрөө зориулсан соёлын гарамгай зүтгэлтэн байжээ. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одонгоор шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats