Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЖАМБАА Нямын
/1910-1998/ Булган аймгийн Бугат сум. Ардын зураач /1996-10-23.№207/, урлагийн гавьяат зүтгэлтэн /1962-12-07.№206/, төрийн шагналт /1963/
    Бага залуудаа хийдэд шавилан сууж бурхны шашны номонд шамдан суралцаж домын дамжаа барьсан чойрын уншлагатай лам байсан энэ хүн 1938 онд хар болж лам нарын артельд ажилчнаар орж удирдагч нарын хөрөг зурж байснаа 1945 онд дүрслэх урлагийн газар баримлын тасаг нээхэд тэнд шилжин очжээ. Д.Сүхбаатарын хөшөөний хажуу талын партизанууд Хиагтыг атаклан авч байгаа чимэглэл болон хөшөөг тойрсон арслангуудыг урлажээ. Түүх, соёлын дурсгалыг сэргээн засварлах ажилд олон жилийн хөдөлмөрөө зориулж Эрдэнэзуу хийд, музейн Гомбо, түүний дөрвөн нөхөр Лхам, Гонгор, нийт долоон бурхан, Амарбаясгалан хийдийн Махранз бурхан, МИУС-ийн үүдэн дэх Х.Чойбалсан, Улс төрийн дээд сургуулийн гадаах Д.Сүхбаатар болон улсын баатар Ц.Олзвой, ард Аюуш, манлайбаатар Дамдинсүрэнгийн хөшөө, Өлгий хотод “Доомборчин”, “Казак анчин”, Улаанбаатарт ”Саальчин”, “Анчин” зэрэг олон сайхан уран баримлыг бүтээсний дотроос “Айраг”, “Сүхбаатарын хөшөө”, “Эмнэг сургагч” зэрэг баримлаараа төрийн шагнал хүртсэн байна. Мэгжид жанрайсиг шүтээнийг бүтээхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн, Монголын уран баримлын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсан уран бүтээлч байжээ. “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats