Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ГОМБОСҮРЭН Балбарын
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ГОМБОСҮРЭН Балбарын
/1930-2000/ Сэлэнгэ аймгийн Баянгол сум. МУЭ-ийн хорооны секцийн эрхлэгч байхдаа Ардын зураач /1981-07-09.№233/, урлагийн гавьяат зүтгэлтэн /1974-10-28.№285/
    1945-1948 онд Зураг урлагийн дунд сургуульд, 1956-1963 онд Бээжин хотын уран зургийн дээд сургуульд суралцаж төгссөн. Бие даасан уран бүтээлч, урчуудын салбарын эрхлэгч, МУЭ-ийн хорооны орлогч даргаар ажиллаж байжээ. 1940-өөд оны сүүлчээс уран бүтээлээ эхэлж уран зураг, зураасан зураг, чимэглэлийн чиглэлээр ажиллан “Хөвсгөл далай”, “Шинэ төрийн эзэд ирлээ”, “Мөнх улаанзул”, сансрын нисэгч Гүррагчаа, Жанибеков нарын хөрөг гэхчилэн олон арван бүтээл туурвиж, Д.Сүхбаатар, Ю.Гагарин, Хатанбаатар Магсаржав, К.Циолковскийн медальон, Чингис хаан, их хаад, өндөр гэгээн Занабазарын дүртэй алтан зоосны болон Монгол-Зөвлөлтийн сансрын хамтарсан нислэгт зориулсан олон зүйлсийн эх загваруудыг зурж,төрийн ордны дотоод чимэглэлийг хийхэд оролцсон байна. Өрнө, дорны их урлагийн арга ухааныг бие сэтгэл, авьяас билгээрээ мэдэрч шимийг нь шингээсэн зураач байв. “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ. Гэргий Ч.Долгор нь нөхрийгөө ардын зураач цол хүртсэн өдөр нь Хүний гавьяат эмч хэмээн алдар цол хүртжээ.

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats