Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
СЭНГЭЦОХИО Адъяагийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

СЭНГЭЦОХИО Адъяагийн
 /1917-1986/. Өвөрхангай аймгийн Нарийнтээл сум. МУЭ-ийн хорооны уран зураач байхдаа  Ардын зураач /1978-03-16. №63/, урлагийн гавьяат зүтгэлтэн /1965-06-30. №136/.
    Өвөрхангай аймгийн Уянга сумын гар үйлдвэрийн артельд 1936-1940 онд мужаан, гуталчин, цутгамалчин, мастер, Хилийн ба дотоодын цэргийн дуу бүжгийн чуулгад 1940-1953 байлдагч, бага дарга, тасгийн туслах, Улсын цагдан сэргийлэх ерөнхий газарт 1953-1956 онд клубын эрхлэгч, Улсын төв музейд 1956-1962 онд тайлбарлагч, зураач, Монголын урчуудын эвлэлийн хороонд 1962-1978 зураачаар ажиллаад насны тэтгэвэрт гарчээ. “Ард аюуш”, “Улиастайн цэргийн бослого”, “Сүүлчийн хэрэм”, “Чингүнжав”, “Шинэ төрийн эзэд”, “Монголын төлөөлөгчид В.И.Ленинд бараалхсан нь”, “Түр цагийн хурал” зэрэг түүхэн, “Хар буур”, “Уулзалт” гэхчилэн аж байдлын сэдэвт олон шилдэг бүтээл туурвиж, сийлбэр, оёмол, хатгамал, торгон зургийн эх загварыг зохиож орчин үеийн Монголын дүрслэх урлагт монгол зураг, чимэглэх урлагийн бүтээлүүдээрээ үнэтэй хувь нэмэр оруулсан байна. “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, бусад медалиуд, МУЭ-ийн нэрэмжит шагналаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats