Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

АМГАЛАН Дагдангийн
  /1933/. Сүхбаатар аймгийн Хонгор сум. МУЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга байхдаа Ардын зураач /1975-06-10. №119/, төрийн шагналт /1969/.
    Орон нутагтаа бүрэн бус дунд сургууль, Улаанбаатарт зураг урлалын дунд сургууль, Москвад уран зургийн дээд сургууль төгссөн. 1963 оноос ХБДС-ийн зургийн ангийн багш, 1971-1986, 1990 оноос насны тэтгэвэрт гартлаа Дүрслэх урлагийн сургуулийн захирал, 1986-1990 онд урчуудын эвлэлийн хорооны орлогч даргаар ажилласан байна. Монголын дүрслэх урлагийн боловсон хүчнийг сургаж бэлтгэхэд олон жилийн мэдлэг чадвараа зориулсан, дунд сургуулийн “Дүрслэх урлаг” хичээлийн сурах бичиг зохиолцсон сурган хүмүүжүүлэгч, дэд профессор ажээ. “Өвлийн үдэш”, “Жаахан шаргын нутгаар”, “Ган дөрөө”, “Нуур амгалан бол” зэрэг уран зургийн олон бүтээл туурвиж 1955 оноос Чех, Герман, Орос, Унгар улсад гарсан үзэсгэлэнгүүдэд оролцож, 1994 онд АНУ-д бие даасан үзэсгэлэнгээ гаргажээ. Дүрслэх урлагийг хөгжүүлэх хэрэгт гарамгай амжилт гаргаж “Их барилгын эхлэлт”, “Өлгий нутгийн минь өглөө”, “Зөгнөл, ерөөл, итгэл” зэрэг шилмэл зураг бүтээж төрийн шагнал хүртсэн байна. Ардын Их хурлын депутатаар хоёр удаа сонгогджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats