Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ГАВАА Лувсангийн
 /1920-1991/. Дорноговь аймгийн Хатанбулаг сум. УДБТ-ын ерөнхий зураач байхдаа Ардын зураач /1975-06-10. №119/, урлагийн гавьяат зүтгэлтэн /1956-11-12. №195/, төрийн шагналт /1946/.
    Зөвлөлтийн мэргэжилтэн зураач К.И.Померанцев жаал хүүгийн авьяасыг таньж дагалдангаараа авснаар 10 хэдхэн настайдаа зураачийн ажлаа эхэлж бүхий л амьдралаа театрын урлагтай холбосон байна. Энэ хооронд 1946-1952 онд ЗХУ-д /хуучин нэрээр/ Ленинградын И.Е.Репиний нэрэмжит урлагийн дээд сургуульд суралцаж театрын засал чимэглэлч мэргэжлээр төгсчээ. 1940-өөд оноос уран бүтээлээ эхэлж “Шинэ хүн”, “Намайг хүлээ”, “Отелло”, “Хярааны хонхорт”, “Амарсанаа”, “Чио Чио сан”, “Учиртай гурван толгой”, “Шарилжин дундах цэцэг”, “Шахерезада”, “Бахчисарайн оргилолт булаг”, “Төгсгөл”, “Хатанбаатар”, “Мандухай цэцэн хатан”, “Бүлээн нурам” зэрэг 150 гаруй жүжиг, киноны тайз, засал чимэглэлийг бүтээж “Миний баясгалан” жүжиг, “Цогт тайж” киноны зураг чимэглэлээр төрийн шагнал хүртсэн байна. “Алтайн уулс”, “Булган хот”, “Сүхэд хэл”, “Салхи”, “Кино механикч” гэхчилэн уран зургийн шилдэг бүтээлүүдээрээ Монголын дүрслэх урлагийн санд үнэтэй хувь нэмэр оруулсан байна. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats