Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
НАМХАЙЦЭРЭН Лувсаншаравын
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

НАМХАЙЦЭРЭН Лувсаншаравын
 /1913-1992/. Нийслэл хүрээнд төрсөн. Улаанбаатар хотын уугуул иргэн. УДТ-ын ерөнхий зураач байхдаа Ардын зураач /1973-12-20. №324/. Урлагийн гавьяат зүтгэлтэн /1956-11-12/, төрийн шагналт /1959/.
    1924-1926 онд Улаанбаатар хотод бага сургуульд 1926-1930 онд Германд Викерсдорф гэдэг тосгоны чөлөөт сургуульд суралцжээ. Германаас ирээд Дотоод яамны барилга ангид инженер, даамлаар томилогдон Хэрлэн, Туул голд гүүр бариулсан байна. 1938 онд “Германы тагнуулуудын хэрэг” гэгч зохиомол хэрэгт хамрагдан шоронд орж гурван сар байцаагдаад хэрэг хүлээлгүй суллагдаад хөдөө барилгын ажилд хөөгдсөн нь элдэв хилс хэрэгт өртөх аюулаас холдуулжээ. Ингээд 1940 онд циркийн дагшаа найрал хөгжим байгуулагдахад  хийлчнээр орж ажиллангаа Зүүн хүрээний Эх дагинын цогчин дуганыг циркийн барилга болгож өөрчлөх зураг төсөл хийж уг ажлыг удирдан гүйцэтгүүлсэн нь 30 орчим жил Монгол Улсын циркийн байр болсон байна. 1945-1947 онд Зураг, урлалын газрын даргаар ажиллаж байхдаа Д.Сүхбаатарын хөшөөг төв талбайд барих ажлыг удирдан хийлгэж, Сүхбаатарын музей, Алтанбулаг хотод түүний хөшөөг байгуулж, 16 аймагт  зураг урлалын салбарыг бий болгох ажлыг гүйцэтгэжээ. 1947 оноос Улсын төв театрын зураач, жүжиг чимэглэлийн эрхлэгч, зохион бүтээгч зураач, ерөнхий зураач, 1963 оноос Дуурь бүжгийн улсын театрын дарга /2 удаа/, Улсын драмын театрын ерөнхий зураач, Соёлын яамны орлогч сайд зэрэг алба ажлыг насны тэтгэвэрт гартлаа хашсан байна. Б.Дамдинсүрэнгийн “Жаргалын зам”, “Тэмцэл”, С.Гончигсумлаагийн “Үнэн”, П.И.Чайковскийн “Евгений Онегин”, В.Мурадилийн “Октябрь”, Ш.Гуногийн “Фауст” дуурь, Яруллины “Ойн савдаг” балетын тайз чимэглэл, “Партизанууд”, “Шинэ Хиагтыг авахад”, “Хонхорын дайн”, “Ардын бүрээч”, “Оюутнууд говьд”, “Шуурганд”, “Анхны учраа”, “Сүхбаатар Эрхүүгийн III бага хурал дээр”, “Ардын жүжигчин Дамдинсүрэн”, “Өөрийн хөрөг” зэрэг уран зургийн бүтээл туурвиж, “Ойн савдаг”, “Буурал бүсгүй” жүжгийн тайз, засал чимэглэлээрээ төрийн шагнал хүртсэн байна. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, ойн хүндэт медалиар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats