Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ЯДАМСҮРЭН Үржингийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЯДАМСҮРЭН Үржингийн
 /1905-1986/. Цэцэн хан аймгийн Эрдэнэ гүний хошуу /Дорнод аймгийн Түмэндэлгэр сум/. МУЭ-ийн хорооны зураач байхдаа Ардын зураач /1965-12-03. №242/, Урлагийн гавьяат зүтгэлтэн /1945-10-02/, Төрийн шагналт /1946/.
    Орон нутагтаа 25 нас хүртлээ мал маллаж аж төрж байгаад Улаанбаатар хотод ирж 1930 оноос багшийн сургууль, үсэг өрөгчийн дамжаанд суралцаж улсын хэвлэх үйлдвэрт үсэг өрөгчөөр ажиллаж, Намын дээд сургууль, ЗХУ-д /хуучин нэрээр/ Дорно дахины хөдөлмөрчдийн дээд сургууль /КУТВ/-т тус тус суралцаж төгссөн байна. 1934 оноос Намын Төв хороо, Шинжлэх ухааны хүрээлэн зэрэг газарт ажиллаж байгаад 1939 онд Москва хотод В.И.Суриковын нэрэмжит уран зургийн дээд сургууль төгссөн. 1942 оноос Хувьсгалын музейд зураач, 1945-1986 онд Дүрслэх урлагийн газрын /МУЭ-ийн хороо/ мэргэжлийн зураачаар ажиллажээ. Тэрбээр 1940-1960-аад оны дунд хүртэл европын зургийн аргаар тосон будгаар дагнан зурж, 1960-аад оны сүүлчээс нас эцэслэтлээ монгол зургийн аргаар ажилласан байна. “Малчин Дуламсүрэн”, “Уурхайчин Норгооз”, “Их эмч Раднаабазар”, “Гавшгайч Ичинхорлоо” “100 мянгач жолооч Гэлэгжамц”, “Жүжигчин Долгорсүрэн”, “Гавьяат багш Ольга” мэтийн хөдөлмөрийн хүмүүс, “Уран барималч Занабазар”, “Эрдэмтэн Пагва”, “Чойжи-Одсэр”, “Зая бандит Намхайжамц” зэрэг соён гэгээрүүлэгчид, Парчин хуурч Д.Чойдог, Лувсан хуурч, дуучин М.Дугаржав гэхчилэн соёл, урлагийн зүтгэлтэн, Д.Сүхбаатар, С.Магсаржав, Х.Чойбалсан мэтчилэн түүхэн баатруудын хөргийн бүтэн цогцолбор, “Цам”, “Угсаатны хувцас”, “Ардын эдлэл”, “Үндэсний хувцас” цомгууд зэрэг олон бүтээл туурвижээ. Мөн “Өвгөн хуурч”, “Нөхөрлөл”, “Өвөл” уран зураг, “Ардын төр мандтугай”, “Хувьсгалын уриа”, “Ялгуусан баатар”, “Манай эх орон” гэхчилэн зээгт наамлын эх, “Цогт тайж” кино /хамтран/, “Оросын асуудал” жүжгийн зураг чимэглэлийг бүтээжээ. Өрнөдийн амьд товгор зургийг монгол зургийн аргатай чадамгай хослуулсан энэ уран бүтээлчийн туурвил бүтээлүүд нь угсаатны зүйн судлалд үнэтэй хэрэглэгдэхүүн болж байдаг ажээ. Д.Сүхбаатарын хөргийг бүтээсэн учир төрийн шагнал хүртжээ. Сүхбаатарын одонгоор шагнагджээ. Гэргий Люня нь уран хатгамалч, зээгт наамалч, гурван хүүхэд нь зураач бөгөөд ууган хүү Я.Үржнээ нь төрийн шагнал хүртжээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats