Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
САМБУУ Дашцэрэнгийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

САМБУУ Дашцэрэнгийн
/1950/. Архангай аймгийн Цэнхэр сум. Чөлөөт уран бүтээлч, Монгол Улсын ардын жүжигчин /2005-12-29. №128/. Гавьяат жүжигчин /1980-12-30. №299/.
    1991 онд Улаанбаатар хотод Марксизм-Ленинизмийн их сургуулийн урлагийн ангийг төгссөн, дээд боловсролтой. 1967-1968 онд Архангай аймгийн Цэнхэр сумын клубийн эрхлэгчээр, 1969-1970 онд тус аймгийн Соёлын ордны жүжигчнээр, 1970-1991 онд УАДБЧ-д гоцлол дуучнаар ажиллаж байгаад 1991 онд чөлөөт уран бүтээлч болж УДБЭЧ-д гэрээт дуучнаар ажиллаж байна. “Монголын сайхан дуу”, “Ая дууны найман эгшиг”, “Сүнжидмаа” зэрэг 40 гаруй томоохон уран бүтээлд оролцон тогложээ. “Наран төгөлдөр эх орон”, “Үйлсийн сайхан Улаанбаатар”, “Нутгийн хөөрхөн бүсгүй” зэрэг зохиолын дуу, “Дөрвөн уул”, “Хэдэн гялаан хонь” зэрэг монгол ардын дуу, “Өвгөн шувуу”, “Дөрвөн цаг” зэрэг монгол ардын уртын дуунуудыг чадварлаг дуулж, үзэгчдийн сонсох дуртай бүтээлүүд болжээ. Мөн “Тууврын замд”, “Хөх ногооны униар” зэрэг хэд хэдэн уран сайхны киноны дуунуудыг дуулж, монгол ардын домог дээр сэдэвлэсэн дуулалт жүжиг “Сүнжидмаа”-гийн Наваан, “Тоорой банди”-ийн Тоорой банди зэрэг дүрийг чадварлаг бүтээжээ. Бие даасан уран бүтээлээ 1986, 1998, 2000, 2002, 2004 онд тайлагнан тогложээ. 1994 онд Улаанбаатар телевизтэй хамтран “Цэнхэрийн аялгуу” кино концерт бүтээжээ. Ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats