Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ЖАВЗАНДУЛАМ Батаагийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЖАВЗАНДУЛАМ Батаагийн
/1958/. Булган аймгийн Сэлэнгэ сум. УДБЭТ-ын гоцлол дуучин байхдаа Монгол Улсын ардын жүжигчин /2005-06-22. №164/, Гавьяат жүжигчин /1995-11-08. №223/. Эмэгтэй.
    1979 онд ЗХУ-ын /хуучин нэрээр/ Свердловск хотын хөгжмийн дунд сургууль, 1986 онд Москва хотын хөгжмийн дээд сургуулийг дуулаачийн мэргэжлээр төгссөн, сопрано хоолойтой. 1993-1994 онд Итали улсад мэргэжил дээшлүүлжээ. 1973-1974 онд Хялганатын мод боловсруулах үйлдвэрт ажилчнаар, 1974-1975 онд УАДБЧ-д дуучнаар, 1986 оноос УДБЭТ-т гоцлол дуучнаар ажиллаж байна. “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаа, “Өгөөдэй хаан” дуурийн Турхан хатан, “Евгений Онегин” дуурийн Татьяна, “Чио Чио сан” дуурийн Чио Чио сан зэрэг үндэсний болон дэлхийн сонгодог 20 гаруй дуурийн гол дүрийг дуулж, жүжиглэж мэргэжлийн өндөр түвшинд бүтээжээ. Төрийн болон хүндэтгэлийн, зочид төлөөлөгчдийн 600 гаруй концертод оролцсон байна. 1986 оноос Хөгжим, бүжгийн коллежид багшилж 80 гаруй оюутныг концертмейстер болоход нь тусалсан байна. 1990 онд “Учиртай гурван толгой” дуурийн анхны шилдэг дүрийн уралдаанд Нансалмаагийн дүрээр тэргүүн байр, 1996 онд ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар Ц.Пүрэвдоржийн нэрэмжит ари, романс дуулаачдын уралдаанд тэргүүн байр эзэлж, 12 удаа бие даасан тайлан тоглолт хийжээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats