Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ЖАНЦАННОРОВ Нацагийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЖАНЦАННОРОВ Нацагийн
 /1948/. Өвөрхангай аймгийн Өлзийт сум. Улсын филармонийн хөгжмийн зохиолч байхдаа Монгол Улсын ардын жүжигчин /2005-06-09.№134/.
    1971 онд Улаанбаатар хотын Багшийн сургуулийг дуу хөгжмийн багш мэргэжлээр, 1979 онд Украин улсын Киев хотын Хөгжмийн их сургуулийг хөгжмийн зохиолч, хөгжим судлаачийн мэргэжлээр төгсчээ. Урлаг, соёл, төрийн болон төрийн бус байгууллагуудад хөгжмийн багш, мэргэжилтнээс эхлэн УИХ-ын гишүүн хүртэл алба хашиж, Монголын соёл урлагийг хөгжүүлэхэд 30 гаруй жил хүчин зүтгэсэн байна. 1969 оноос уран бүтээлээ эхэлж дуу дуулаачийн болон дан хөгжмийн 300 орчим бүтээл туурвиж, 30 орчим уран сайхны киноны, 10 гаруй драмын жүжгийн хөгжим бүтээж, хөгжим судлалын 3 ном, уран бүтээлийн 8 CD хэвлүүлэн гаргажээ. 1989 онд “Мандухай цэцэн хатан” киноны хөгжмөөр, 2000 онд морин хуурт зориулсан шилдэг бүтээлүүдээрээ Монгол Улсын төрийн шагнал хоёр удаа хүртсэн байна. Монголын язгуур урлагийн улсын анхдугаар их наадам /1982/, Азийн хөгжмийн VII индэр симпозиум, фестиваль /1985/, Монгол туургатны уртын дууны анхдугаар их наадам /1992/ зэрэг урлаг соёлын томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулсан байна. Монголын морин хуур нийгэмлэг, ЮНЕСКО-гийн олон улсын хөгжмийн зөвлөлийн Монголын үндэсний хороо зэрэг төрийн бус олон байгууллагын дарга, тэргүүлэгчээр ажилладаг, Монголын соёл урлагийг  гадаад орнуудад сурталчлахад чухал хувь нэмэр оруулж буй соёлын зүтгэлтэн ажээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats