Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

МЭНДБАЯР Дагвадоржийн
 /1944/. Ховд аймгийн Манхан сум. УДЭТ-ын жүжигчин байхдаа Монгол Улсын ардын жүжигчин /2005-05-18. №85/, Гавьяат жүжигчин /1981-07-25. №262/. Эмэгтэй.
    УБДС-ийн кино, драмын анги төгссөн, жүжигчний мэргэжилтэй. Дээд сургууль төгсөөд тус театрт жүжигчнээр орж 40 шахам жил ажиллаж буй ажээ. Энэ хугацаанд “Хар санаа, хайр сэтгэл” жүжгийн Луиза, “Отелло” жүжгийн Дездемон, “Ээдрээ” жүжгийн Оюунчимэг, “Гарваа” жүжгийн Гарваа зэрэг дэлхийн сонгодог болон үндэсний 60 гаруй жүжгийн гол дүр,  40 гаруй туслах дүрийг чадварлаг бүтээжээ. Мөн кино жүжигчин бөгөөд Монголкино үйлдвэрийн 1962-1996 онд бүтээгдсэн киноны 17-д, Монгол телевизийн 1973 оноос хойш бүтээсэн теле кино жүжгийн 20 гаруйд нь гол, туслах дүрд тоглосон байна. Тухайлбал, “Мандухай цэцэн хатан” киноны Юнгэн хатан, “Гарьд магнай” киноны Равсал панзын эхнэр, Монгол телевизийн “Эдлэх ёсгүй эрх” жүжгийн Бадамлянхуа хатан зэрэг олон дүрийг нэрлэж болох ажээ. Сүүлийн жилүүдэд Д.Жигжидийн нэрэмжит Кино урлагийн дээд сургуульд багшилж буй ажээ. Ийнхүү Монголын орчин цагийн тайз, дэлгэцийн урлагийг хөгжүүлэх, театр, киноны жүжигчдийн залуу халааг бэлтгэхэд дорвитой хувь нэмэр оруулж буй ажээ. Тэрбээр шилдэг дүрийн шагналын эзнээр удаа дараа тодорчээ. Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ..


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats