Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЧИМЭДЦЭЕЭ Шарын
 /1956/. Сүхбаатар аймгийн Уулбаян сум. Улсын филармонийн “Морин хуур” чуулгын гоцлол дуучин байхдаа Монгол Улсын ардын жүжигчин /2005-02-04. №12/, Гавьяат жүжигчин /1991-07-05. №161/. Эмэгтэй.
    1975-1994 онд Сүхбаатар аймгийн ХДТ-т, 1994 оноос “Морин хуур” чуулгад гоцлол дуучнаар ажиллаж байгаа бөгөөд Хөгжим бүжгийн коллежийн уртын дууны ангид багшаар давхар ажиллаж буй ажээ. Сүхбаатар аймгийн ХДТ-т байхдаа “Тоорой банди” жүжгийн Шармаан, “Жаахан шарга” жүжгийн Чимидлхам зэрэг дуулалт жүжгийн дүр бүтээж, 1993 онд “Тэнгэр ээж минь өршөө” бие даасан уран бүтээл хийжээ. “Морин хуур” чуулгад ирснээс хойш дангаараа болон бусадтай хамтран “Зүүдний говь”, “Бурхан бумбын орон”, “Уяхан замбуу тивийн наран” зэрэг 10 гаруй тайлан тоглолт, кино концерт зэрэг томоохон уран бүтээл хийжээ. Эдгээрийн дөрөв нь хандивын тоглолт байсан бөгөөд 10 гаруй сая төгрөгийг зудад нэрвэгдсэн аймаг, бусад газарт өгчээ. 2002 онд  улс бүрээс нэг дуучин шалгаруулж, 20 гаруй дуучид оролцсон дэлхийн шигшмэл дуучдын “Туурайн төвөргөөн” олон улсын наадамд улсаа төлөөлөн оролцсон байна. 1998 онд “Жаахан шарга” хэмээх 108 дууны түүвэр номыг гаргажээ. Гадаадын 10 гаруй улсад айлчлан тоглосон байна. Нэлээд дууны шүлэг бичсэн байна.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats