Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ДОЛГОР Аюурзанын
 /1955/. Төв аймгийн Баянцагаан сум. УДБЭТ-ын гоцлол дуучин байхдаа Монгол Улсын ардын жүжигчин /2005-02-04. №11/, Гавьяат жүжигчин /1993-09-29. №83/. Эмэгтэй.
    1973 онд Алтанбулагийн ХАА-н техникум, 1984 онд ЗХУ-д /хуучин нэрээр/ Свердловск хотын Хөгжмийн дээд сургуулийг дуулаачийн мэргэжлээр төгсчээ. Дуурийн урлагийн эх орон гэгддэг Итали улсад мэргэжил дээшлүүлсэн байна. 1973-1975 онд Төв аймгийн Соёлын ордонд жүжигчнээр, 1984 оноос УДБЭТ-т гоцлол дуучнаар ажиллаж байна. Энэ хугацаанд “Кармен” дуурийн Кармен, “Отелло” дуурийн Эмилия, “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаа, “Гэсэр” дуурийн Арлунгоо зэрэг дэлхийн сонгодог болон үндэсний 25 дуурийн гол дүрийг дуулах, жүжиглэхийг хослуулан мэргэжлийн өндөр түвшинд бүтээжээ. Төрийн хүндэтгэлийн болон ойн концертод 600 гаруй удаа гоцлол дуучнаар оролцож дуулсан байна. Дэлхийн болон Монголын хөгжмийн зохиолчдын зохиолын, ардын дуу, романсыг үзэгчид, сонсогчдын сэтгэл зүрхэнд шингэтэл чадварлаг дуулдаг байна.
    “Эр хүн”, “Бодлын цагаан хун” зэрэг олон дуу нь сонсогчдын талархлыг байнга хүлээдэг ажээ. Хэд хэдэн бие даасан концерт тоглосон байна. “Морин хуур”, “Алтан намар”, “Хит парад” зэрэг нийтийн дууны уралдаан тэмцээний тэргүүн болон дэд байрны шагналыг олон удаа хүртжээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats