Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ЖАМЪЯНДАГВА Балжиннямын
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЖАМЪЯНДАГВА Балжиннямын
/1932/. Завхан аймгийн Тэлмэн сум. УДБЭТ-ын уран сайхны удирдагч байхдаа Монгол Улсын ардын жүжигчин /2003-11-20. №178/, урлагийн гавьяат зүтгэлтэн /1973-07-10. №155/.
    Сүхбаатарын нэрэмжит офицерийн сургууль, ЗХУ /хуучин нэрээр/-д Москвагийн театр урлагийн дээд сургуулийн балетмейстерийн ангид 1957-1962 онд суралцаж хөгжмийн театрын найруулагч- хореограф мэргэжлээр төгссөн. АЦДБЧ-д бүжигчин, 1962 оноос хойш СУАТ-т ерөнхий балетмейстер, уран сайхны удирдагчаар ажилласаар иржээ. 1963 онд УДБТ-ын тулгын чулууг тавилцаж дэлхийн сонгодог балетын урлагийг Монгол Улсад биечлэн нэвтрүүлж, хөгжүүлсэн, үүндээ тулгуурлан үндэсний балетыг бий болгосон гавьяатай хүн ажээ. Н.Римский-Корсаковын “Шехерезада”, Л.Делибийн “Цэнхэр нүдэн бүсгүй”, Ш.Гуногийн “Эсмеральда”, Л.Минкусын “Дон Кихот”, П.И.Чайковскийн “Хунт нуур”, А.Хачатуряны “Спартак”, Д.Шостаковичийн “Энхийн тойрог”, Ж.Чулууны “Уран Хас”, Э.Чойдогийн “Мөнгөн залаа”, З.Хангалын “Эрдэнэсийн уул”, Ж.Мэнд-Амарын “Үйлийн гурван толгой”, Х.Билэгжаргалын “Бөртэ чоно” зэрэг 30 гаруй балетыг дэглэн найруулж тоглуулсны гадна олон арван концерт найруулжээ. Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” дууриас сэдэвлэж бүтээсэн “Үйлийн гурван толгой” бүжгэн жүжиг нь Москвад болсон олон улсын тэмцээнээс орчин үеийн бүжгийн дэглэлтээрээ тэргүүн байр эзэлсэн байна.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats