Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЦОГЗОЛМАА Лувсанжамцын
/1924/. Төв аймгийн Лүн сум. Монгол Улсын ардын жүжигчин /1997-09-30. №46/, Гавьяат жүжигчин /1945-11-28. №109/, Төрийн шагналт /1951/. Эмэгтэй.
    МУИС-ийн найруулагчийн ангид 1957-1961 онд суралцаж төгссөн. Найруулагч мэргэжилтэй. 1938 оноос Залуучуудын театрт жүжигчин, 1940-1944 онд Улсын циркэд хөгжимчин, 1944-1957 онд УХДТ-т жүжигчин, 1961-1968 онд УАДБЧ-д найруулагч, уран сайхны удирдагч, 1968-1983 онд Соёлын яаманд мэргэжилтнээр ажиллаад насны тэтгэвэрт гарсан ч уран бүтээлээ хийсээр байна. Б.Дамдинсүрэнгийн “Амарсанаа” хөгжимт драмын Гэрэлгоо, “Учиртай гурван толгой”-н Нансалмаа, “. . . ..  .. . .  .  Халиун, Ч.Ойдовын “Миний Баясгалан”-гийн Дулмаа, Б.Ринчен, Ю.Тарич нарын . . . . . . . . .Дулмаа зэрэг тайз, дэлгэцийн үзэгчдийн сэтгэлд шингэсэн дүрүүд бүтээж Лха.Доржийн . . . . . . . ..  . Л.Мөрдоржийн “Ган зам”, Х.Доёддоржийн “Сайн сайхан бүхнээ эх орондоо зориулья”, . . .  . . . . . . .. “Ширүүн борооны өмнө” монгол ардын богинын “Цэвэр охин”, “Гандий мод”, “Эхийн . . . .  .. . . . . ..  .. “Нуруу нь алаг шаазгай” зэрэг зохиолын болон ардын дуу, гадаадын дуунуудыг чадварлаг сайхан дуулж, 1950 онд бие даасан концерт бэлтгэж тоглон манай тайзны урлагт нэг шинэлэг хэлбэрийг анх бий болгосон байна. Ардын дуу бүжгийн чуулгад найруулагчаар ажиллахдаа  . .  . . . . . .концертын хуучин хэлбэрийг өөрчлөн шинэчилж “Хангай дуу”, “Говийн дуу”, “Алтайн дуу” . . . . .  . . . . . “Пионерийн зусланд” зохиомж концерт болон хүндэтгэлийн олон концерт найруулж, Соёлын яаманд мэргэжилтэн байхдаа сайн дурын уран сайхан, ардын авьяастныг хөгжүүлэхэд ихээхэн хүчин зүтгэл гаргаж олон удаагийн урлагийн үзлэг, наадмуудыг санаачлан зохион байгуулалцсан байна. ДЗО-ны I-VI их наадамд оролцож, Москвад болсон VI их наадамд зориулсан концертыг найруулж өөрийн бие даасан концертыг гарамгай тоглосон учир төрийн шагнал хүртжээ. “Олон гэдэг оломгүй далай” дурдатгалын ном бичиж Улаанбаатарт 1993 онд хэвлүүлсэн байна. Ардын Их хурлын депутатаар сонгогдож, МХЗЭ, Монголын эмэгтэйчүүдийн их хуралд төлөөлөгчөөр оролцож байжээ. Соёлын гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт Ц.Намсрайн гэргий,  УГЖ, төрийн шагналт Н.Сувдын ээж.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats