Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ЖАМСРАНЖАВ Лоолийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЖАМСРАНЖАВ Лоолийн
 /1936-2005/. Ховд аймгийн Мянгад сум. ҮЖАТ-ын жүжигчин байхдаа Монгол Улсын ардын жүжигчин /1996-12-06. №224/, Гавьяат жүжигчин /1981/.
    Урлагийн сургуулийн найруулагчийн ангийг 1958 онд төгссөн. Найруулагч, жүжигчин мэргэжилтэй. Үндэсний жүжгийн эрдмийн театрт олон жил ажиллаж иржээ. Мольерийн “Скапений дамшиглал”-ын Октав, М.Шолоховын “Сэтгэлийг шинэтгэсэн нь”-ийн Разметов, Л.Ванган, Дашням нарын “Тожоо жолооч”-ийн Самдан, Ч.Чимидийн “Босгон дээр”-ийн Ишхүү, Д.Намдагийн “Шарай голын гурван хаан”-ы Цасчихэр, Арбузовын “Эрхүүгийн түүх”-ийн Виктор, Ф.Шиллерийн “Хар санаа, хайр сэтгэл”-ийн Фердинад, А.Чеховын “Интоорын цэцэрлэг”-ийн Трофимов, В.Шекспирийн “Отелло”-гийн Яго, “Гамлет”-ын Гамлет, “Ромео, Жульета хоёр”-ын Лоренцо, “Ричард III”-ын хаан Эдуард, Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр”-ийн Арчуг, “Улаанбаатарт байгаа миний аавд” киноны Дамдин, “Говийн нүдэн”-гийн . . . .  . зэрэг тайз дэлгэцийн 200-гаад дүрийг бүтээсэн байна. Ганц жүжигчний театрт зохицуулан . . . .  . . . . . Монголд анх монодрамын CD гаргажээ. Ахмад үеийн алдарт жүжигчдийг залгамжлан Монголын тайз, дэлгэцийг эзэгнэж ард түмнийхээ сэтгэлд хоногшсон олон дүр бүтээсэн алдартай  жүжигчин юм. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Засгийн газрын Хүндэт жуух бичгээр шагнагджээ. Шилдэг эрэгтэй дүр бүтээсний төлөө олгодог “Гоо марал” шагналыг 5 удаа хүртжээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats