Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЗАНГАД Баартуугийн
/1936/. Ховд аймгийн Буянт сум. Монголын урлагийн ажилтны холбооны хорооны дарга байхдаа Монгол Улсын ардын жүжигчин /1996-07-03. №136/, Гавьяат жүжигчин /1973-07-10. №156/.
    Ардын хувьсгалын 30 жилийн ойгоор 1951 онд нийслэлд уригдаж тоглосон Ховд аймгийнхны тоглолтод 5 дугаар ангийн сурагч байхдаа оролцож “Арван баатар” дууг, 1954 онд Улаанбаатарт зохиосон Ховд аймгийн соёл урлагийн 10 хоногт оролцож Балдангийн хөгжим “Буянт гол” дууг дуулж өндөр үнэлэгдэж байсан энэ хүн Ховд хотод бүрэн дунд сургууль төгсөөд ЗХУ-д /хуучин нэрээр/ очиж Москвад П.И.Чайковскийн нэрэмжит хөгжмийн дээд сургуульд суралцаж 1961 онд төгсчээ. Тэр цагаас эхлэн Ховд аймгийн ХДТ, Улсын филармонид гоцлол дуучин, ХБДС-д багш, 1975 оноос Монголын урлагийн ажилтны холбооны нарийн бичгийн дарга, 1990 оноос даргаар ажиллаж ирлээ. Уянгын дууны нэрт мастер энэ дуучин “Хар ус нуурын шагшраа”, “Хавар ирлээ шүү хүүхнүүд ээ”, “Намрын шөнө”, “Зандан шоо”, “Гайхмаараа” зэрэг олон дуугаараа алдаршсэн байна. Өөрийн уран бүтээлийн ажлын хажуугаар эрхэлсэн алба ажлын дагуу уран бүтээлчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх, өөрийн орны дуулаачийн мэргэжлийн урлагийг олон түмэнд хүргэх талаар их зүйл хийж уран бүтээлчдийнхээ төлөө ажиллаж иржээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн  одон, “Алтан гадас” одонгоор хоёр удаа, ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats