Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ОЮУН Юндэндоржийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ОЮУН Юндэндоржийн
/1952-2000/. Улаанбаатар хот. ДБАТ-ын гоцлол бүжигчин байхдаа Монгол Улсын ардын жүжигчин /1986-07-18. №141/, Гавьяат жүжигчин /1978-05-20. №123/. Эмэгтэй.
    ЗХУ-ын /хуучин нэрээр/ Ленинград /Санкт-Петербург/ хотын А.Я.Вагановын нэрэмжит Сонгодог урлагийн академик дунд сургуульд 1964-1972 онд суралцаж сонгодог бүжигчний мэргэжлээр төгсчээ. УДБАТ-т 1972 оноос гоцлол бүжигчин, 1993 оноос Монгол балет холлд гоцлол бүжигчин, бүжгийн багш, 1995 оноос нас эцэслэтлээ Хөгжим бүжгийн коллежид багшаар ажиллаж, Монголын орчин үеийн сонгодог бүжгийн урлагт авьяас билгээ зориулсан алдарт бүжигчин байжээ. Ж.Чулуууны “Уран Хас”-ын Хандармаа, Э.Чойдогийн “Мөнгөн залаа”-гийн Лусын хааны гүнж, шулмасын охин, П.И. Чайковскийн “Хунт нуур”-ын Одетта, Одиллия, Л.Минкусын “Дон Кихот”-ын Китри, А.Аданы “Жизель-ийн Жизель, А.Хачатуряны “Спартак”-ийн Фригия зэрэг үндэсний болон сонгодог балетуудын дүрүүдийг мэргэжлийн өндөр түвшинд бүтээсэн байна. Варнад 1974 онд, Москвад 1976 онд болсон олон улсын сонгодог бүжгийн тэмцээнд оролцож аль алинаас нь гуравдугаар ээлжийн сорилтод үлдэж байсны гадна 1978-1980 онд Токиод болсон мөн тэмцээнд О.Ганбаатартай хамтран орж тавдугаар байр эзэлж медаль, дипломоор шагнуулжээ. Ардын Их хурлын депутатаар сонгогдож байжээ. 1975 онд Соёлын яамны . . . . . уран бүтээлийн шагнал авч, ХХ зууны сонгодог бүжгийн манлай өргөмжлөл хүртжээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats