Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ЖИГЖИД Дэжидийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЖИГЖИД Дэжидийн
/1919-1989/. Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум. “Монгол кино” үйлдвэрийн найруулагч байхдаа Монгол Улсын ардын жүжигчин /1985-12-23. №255/. Урлагийн гавьяат зүтгэлтэн /1945-11-28. №109/, Төрийн шагналт /1969/.
    1931-1937 онд бага сургууль, Багшийн сургуульд суралцжээ. “Монгол кино” үйлдвэрт 1937 онд орж зөвлөлтийн мэргэжилтэн С.В.Гусев, А.А.Лебедев нарыг дагалдаж зураглаачийн мэргэжилд суралцаж, уг үйлдвэрт зураглаач, найруулагчаар нас бартлаа тасралтгүй ажиллан, үндэсний кино урлагийн гал голомтыг үүсгэлцэж, авьяас билгээ энэ урлагт зориулсан байна. Анх Б.Дэмбэрэлийн хамт “Морин цэрэг-танкист”, “Цогт тайж”, Д.Ганжуур, Б.Дэмбэрэл нартай “Шинэ жил”, “Гэм нь урдаа”, “Манай аялгуу”, өөрөө дангаараа “Сэрэлт” зэрэг уран сайхны киноны зургийг авчээ. . .  .. .  . . . оноос “Ардын элч”, “Түмний нэг”, “Хүний мөр”, “Үер”, “Өглөө”, “Хүргэн хүү”, “Тэмцэл”, “Хөх ногооны униар”, “Ард Аюуш” гэхчилэн уран сайхны олон киног найруулсан байна. Үргэлж шинийг санаачлагч, эрэлхийлэгч, түүх хувьсгалын сэдэвтэй кино бүтээхдээ илүү чадамгай уран бүтээлч байжээ. Кино урлагийг хөгжүүлэхэд үлэмж зүтгэл гаргаж “Ардын элч”, “Үер”, “Өглөө” киног найруулсан учир төрийн шагнал хүртжээ. Сүхбаатарын одонгоор хоёр удаа, медалиудаар шагнагджээ. Хүү Ж.Биндэр кино найруулагч.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats